Африкийн хамгийн удаан төр барьсан хоёр дахь хүн суудлаасаа буулаа

2017-08-23 Нийтлэл 0

Ангол улсын төрийг 38 жил барьсан удирдагч өнөөдрөөс эрх мэдлээ бусдад шилжүүлэх гэж байна.

Анголын домог болсон ерөнхийлөгч Жосе Эдуардо душ Сантуш өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дахин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүйгээ зарлаж, өөрийн оронд тус улсын батлан хамгаалахын сайд Жоа Лоренсог залгамжлагчаараа танилцуулсан юм.

74 настай Душ Сантуш эрүүл мэндийн шалтгаанаар суудлаасаа татгалзаж байна. Тэр удаан хугацаанд Испанид эмчлүүлж, бүр түүнийг нас барсан гэх цуурхал тарж, охин нь няцааж байжээ.

1975 онд Португалийн колоничлолоос салсан цагаас эхлэн түүний Анголыг Чөлөөлөх Ардын Хөдөлгөөн (АЧАХ) нам засгийн эрхийг тасралтгүй барьж ирсэн юм. Тиймээс Душ Сантушийн залгамжлагч сонгуульд ялах нь тодорхой байгаа.

Гэхдээ Анголын сөрөг хүчнийхэн энэ удаагийн сонгуулиар хүчтэй өрсөлдөнө гэдэгтээ итгэлтэй байна. Сүүлийн судалгаагаар эрх баригч АЧАХ нам 38 хувь, гол сөрөг хүчин Анголын Тусгаар Тогтнолын Үндэсний Нэгдэл нам 32 хувь, гуравдагч хүчин болох нам 26 хувийн санал аваад байгаа юм.

Эрх баригч нам 2008 онд 82 хувийн санал авч байсан бол 2012 онд 72 болж буурчээ.

Гэхдээ хэн ч сонгуульд ялсан Душ Сантушийн гэр бүл нөлөөгөө хадгална гэж ажиглагчид үзэж байна.

Душ Сантуш эрх баригч намын даргын ажлаа үргэлжлүүлэх бол түүний охин Изабел Анголын төрийн өмчит газрын тосны Сонангол компанийг удирдаж, хүү Жосе Филомено нь Анголын $5 тэрбумын баялгийн санг удирдах юм.

Душ Сантуш бас ерөнхийлөгчийн дэргэдэх зөвлөх байгууллагын суудлыг өөртөө үлдээсэн нь халдашгүй байдлаа баталгаажуулсан хэрэг ажээ.

Хэдийгээр байгалийн баялаг ихтэйд тооцогддог ч Ангол улс нь авлигын индексээр дэлхийн улс орнуудаас тогтмол сүүлийн 20 байр дотор эргэлддэг. 2016 онд тэд сүүлээсээ 18 дугаар байрт жагссан байна.

Одоогоор Африкийн хамгийн удаан төр барьж байгаа удирдагчдыг Экваторын Гвиней улсын ерөнхийлөгч Теодоро Обян 38 жилээр тэргүүлж, түүний ард хэдхэн сарын дутуугаар Душ Сантуш жагсаж байсан юм.

Тэдний ард 37 жил төр барьж байгаа Зимбабвегийн Роберт Мугабэ жагсаж байна.

Холбоотой мэдээ

Даваад л гарах өвчний төлөө дааж давшгүй их ачааг битгий үүрээрэй

Халдвар авсан мэт санаа зовох нь, улс төржих нь, халдвар авсан нэгний өмнөөс сэтгэлээрээ өвдөх н

2021-04-28

“Эко констракшн”-ы “River Villa” хотхоны бохирын шугам Дунд, Туул голыг бохирдуулах эрсдэл үүсгэж байна

"Эко констракшн" ХХК-ийн захирал С.Нямдаваагийн нэр дээр баригдаж буй “River Villa” хотхон анх газры

2021-04-15

“Хуулийг гууль” болгосон “Эко констракшн”-ыг АТГ-т шалгуулж, хариуцлага тооцно уу ХОТЫН ДАРГА АА !

Нэг сая 500 мянга гаруй иргэнтэй Улаанбаатар хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиа

2021-04-14

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль