ТАНИЛЦ: Төрийн өмчит их, дээд сургуулиудын СУРГАЛТЫН ТӨЛБӨР

2017-08-23 Нийтлэл 0

Засгийн газар өнгөрөгч зургаадугаар сард төрийн өмчийн их, дээд сургуулиуд 2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Үүний дагуу БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар төрийн өмчит их, дээд сургуулийн удирдлагуудад төлбөр нэмэхгүй байх чиг үүрэг өгсөн билээ.

Үүнтэй холбогдуулан төрийн өмчийн их, дээд сургуулиудын төлбөрийг тодрууллаа. Энэ жил их, дээд сургуулийн төлбөр нэмэгдээгүй, өнгөрсөн жилийнхтэй ижил байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлсэн юм.
Төрийн өмчийн их, дээд сургуулиудын 2017-2018 оны хичээлийн жилийн бакалаврын сургалтын төлбөртэй танилцана уу.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
Жилийн төлбөр: 1,605,000₮ – 3,093,000₮
Нэг кредитийн төлбөр: 53,000₮ – 98,300₮
Судлах ёстой кредит: 30-42
Эх сурвалж: http://news.num.edu.mn /МУИС-ийн хувьд сургалтын төлбөр нэмэгдээгүй бөгөөд цаг үеийн хэрэгцээ шаардлага, суралцагч оюутнуудын хүсэлтийн дагуу сургалтын багц цагийн төлбөрийг шинэчлэн тогтоосон/

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
Жилийн төлбөр : 1,521,450₮ – 1,987,500₮
Нэг кредитийн төлбөр: 50,715₮ – 66,250₮
Судлах ёстой кредит: 30-42
Эх сурвалж: must.edu.mn /2016-2017 оны хичээлийн жилд мөрдөж байсан үнэлгээгээр энэ жилийнх адил/

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ
Жилийн төлбөр : 1,950,000₮ /30 кредит судалсан тохиолдолд/
Нэг кредитийн төлбөр: 65,000₮
Судлах ёстой кредит: 30-42
Эх сурвалж: МУБИС-ийн Санхүүгийн нэгдсэн алба

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ
Жилийн төлбөр: 2,016,000₮
Нэг кредитийн төлбөр: 56,000₮ – 62,000₮
Судлах ёстой кредит: 30-36
Эх сурвалж: Мэдээллийн технологийн ажилтан С.Очироо “Төлбөр өнгөрсөн оныхоос нэмэгдээгүй” гэв.

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ
Жилийн төлбөр : 1,680,000₮ – 3,150,000₮
Нэг кредитийн төлбөр: 75,000₮ – 90,000₮
Судлах ёстой кредит: 30-41
Эх сурвалж: АШУҮИС

СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ
Жилийн төлбөр: 1,549,320₮ – 2,899,219₮
Нэг кредитийн төлбөр: 50,917₮ – 92,484₮
Судлах ёстой кредит: 30-35
Ганцаарчилсан ангийн кредитийн төлбөр: 123,312₮
Эх сурвалж: СУИС-ын сургалтын албаны мэргэжилтэн С.Басбиш “Төлбөр өнгөрсөн оныхоос нэмэгдээгүй”

БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ
Жилийн төлбөр : 1,800,000₮ /30 кредит судалсан тохиолдолд/
Нэг кредитийн төлбөр: 60,000₮
Судлах ёстой кредит: 30-32
Эх сурвалж: БХИС

УДИРДЛАГЫН АКАДЕМИ
Магистрын зэрэг олгох “ГАРАГ”-ийн сургалтийн төлбөр: 3,472,000₮
Мэргэшүүлэх дипломын сургалтын “Өдөр”-ийн хэлбэр: 2,373,000₮
Мэргэшүүлэх дипломын сургалтын “Гараг”-ийн хэлбэр: 2,625,000₮

Эх сурвалж: http://naog.gov.mn

Оюутнууд өөрсдийн сонголтоор жилд дунджаар 30-42 кредит хичээл судалсан байх шаардлагатай. Төлбөр нь тухайн суралцагчийн хэдэн кредит сонгосноос шалтгаалж их, бага байна. Дээрх сургуулийн төлбөрүүд нь бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийн төлбөр юм.

Холбоотой мэдээ

ЮНЕСКО: Танхимын хичээл хориглосноор бага ангийн 100 сая хүүхэд уншиж чадахгүй байна

-Хичээл эхлээд 10 хоноход 43.3 мянган хүүхэд халдварын улмаас цахим сургалтад шилжжээ- Манай улсын

2021-09-28

NEW BOOK | 20 хүүхэдтэй ангиас гарч 200 ажилтантай компани босгосон түүх

Ном гэж сонин эд шүү. Цагаан цаас, хар бэхээр л ертөнцийг багтааж, дурдатгалыг шингээж чаддаг. Стрес

2021-09-13

Иргэн Ж.Энхбат “Баянзам” ТББ-тай “буруу гараар” нийлсэн Л.Халтар сайдыг АТГ-т шалгуулахаар өглөө

Иргэн Ж.Энхбат Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нь өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж хуулиар ол

2021-09-03

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...