Баянголчууд МАН-аас нэр дэвшигч Б.Сэмжидмааг онцлов

2020-10-05 Дэд онцлох 0

Энэ сарын 4-нд Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 3 дугаар тойрог, Баянгол дүүрэгт нэр дэвшигч Баяртулгын Сэмжидмаа, Чимэд-Очирын Мэндбаяр нар тус дүүргийн 17 дугаар хорооны иргэд, сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Хүн амын нягтаршил хамгийн ихтэй Баянгол дүүргийн 17 дугаар хороонд 30 жилээс дээш насжилттай орон сууцны барилгууд олон байдаг. Тийм учраас иргэд эдгээр байрны дулаалга, дээврийн засвар, цахилгаан шатыг шинэчлэх шаардлагатайг хэлж байна. Нөгөө талаар нийтийн орон сууцтай залгаа цэнгээний газрууд олноор байдаг нь гэмт хэргийн гаралтад нөлөөлж, иргэдийн ая тухтай амьдрах эрхийг ноцтой зөрчдөг байна.

Энэ удаагийн сонгуульд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт дээрх асуудлыг нэг мөр шийдэх, цэгцлэх зүйл, заалтууд тусгалаа олжээ. Тухайлбал, МАН-ын мөрийн хөтөлбөрт Баянгол дүүрэгт шинээр барилгын зөвшөөрөл олгохгүй, шөнийн цэнгээний газрын замбараагүй зөвшөөрөлд хяналт тавьж, цөөлөх зорилт багтжээ.

Иргэд тус дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдийн мэдлэг чадвар, дадлага туршлагыг өндөрөөр үнэлж байгаагаа энэ үеэр хэлж байлаа. Тухайбал, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 3 дугаар тойрог, Баянгол дүүрэгт нэр дэвшигч Баяртулгын Сэмжидмааг сүүлийн 20 гаруй жил дүүрэгтээ амьдарсан, түүний найман жилд нь дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж, ард иргэдийнхээ аж амьдралыг арван хуруу шигээ мэддэг, дүүрэг, хороонд шийдвэрлэх ёстой хүндрэл бэрхшээлийг хэнээс ч илүү ойлгох нэгэн гэдгийг онцолж байна. Тиймээс багаар нь дэмжиж дэвшүүлсэн зорилтоо бүрэн хэгжүүлэх боломжийг олгон бүтэн итгэл үзүүлэхээ илэрхийллээ.

Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 3 дугаар тойрог, Баянгол дүүрэгт нэр дэвшигч Баяртулгын Сэмжидмаа, Чимэд-Очирын Мэндбаяр нар өнөөдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэд сонгогчидтой уулзана.

Холбоотой мэдээ

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Зэсийн үнэ 10 мянган доллар давав

Дэлхийн хэмжээнд эрчим хүчний хямрал хүндэрч, нийлүүлэлт огцом буурсан нь зэсийн үнэ өсөхөд голл

2021-10-19

БНАСАУ Японы тэнгис рүү пуужин харвалаа

БНАСАУ өнөөдөр (2021.10.19) Японы эргийн ойролцоох тэнгист үл мэдэгдэх пуужин харвасан талаар Яп

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...