Ухаалаг хотыг бүтээх МАН-ын стратеги

2020-10-05 Улс төр 0

Дэлхийн томоохон хотууд ухаалаг болж, ард иргэд төрийн бүхий л үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй буюу цахимаар авдаг болоод удаж байна. Улсын маань нийслэл Улаанбаатар хот маань ч энэ тогтолцоо руу алгуурхан шилжиж байна.

Энгийн жишээ хэлэхэд, 2017 оноос эхлэн Улаанбаатарчууд ухаалаг утасны тусламжтайгаар суух автобусны буудлыг дамжин өнгөрөх бүх чиглэлийн мэдээлэл, автобусны хоорондын хүлээгдлийн хугацаа, суух автобусаа хаана явж байгааг ч харж болох UB SMART BUS аппликэйшнийг ашиглаж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл, та энэхүү аппликэйшнийг өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлж, амьдралынхаа нэгээхэн хэв маяг болгосноор автобусны буудал дээр автобус хүлээж зогсох шаардлагагүй болсон юм.

Өөр нэг жишээ нь, Улаанбаатар хотын замын ачааллыг утсан дээрээсээ харах боломжтой UBTRAFFIC аппликэйшн. Өөрөөр хэлбэл, та ажлаасаа гарахдаа дээрх аппликэйшний тусламжтайгаар ачаалал багатай замыг сонгож, замын хөдөлгөөн оролцох боломжтой юм. Энэхүү аппликэйшн нь зөвхөн замын ачаалал харуулахаас гадна замд үүссэн осол саадын тухай мэдээллийг ч авч болдогоороо давуу талтай. Үүнээс гадна SMART UB аппликэйшний тусламжтайгаар та хотын үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээлэл, нийслэлээс гарсан бүхий л захирамж тогтоолууд, тендерийн мэдээлэл, авто замын ачааллын мэдээлэл болон засвартай, засахаар төлөвлөгдсөн замуудын мэдээллийг харах боломжтой.

Мөн www.smartcar.mn цахим системээс иргэд өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, татвар, торгууль, даатгал, техникийн үзлэг оношилгоо, төлбөр төлөлтийн түүхээ харах болон тээврийн хэрэгслийн татвар, aгаарын бохирдлын татвар, зам ашигласны төлбөрөө орон зайг үл хамааран онлайнаар төлөх тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг нэг дороос авч буй. Эдгээр аппликэйшн нь зөвхөн авто зам, тээврийн хэрэгсэл, нийтийн тээвэртэй холбоотой мэдээллийг утаснаасаа авах боломж юм. Эдгээр боломж нээгдээд багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд нийслэлчүүдийн тодорхой хувь нь амьдралынхаа нэгээхэн хэв маяг болгосон байна.

Ийнхүү Улаанбаатар хот мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан төр, бизнес, иргэд хоорондын шинэ үеийн харилцаа, хамтын ажиллагаа, үйлчилгээ, дэд бүтцийн цогц бүхий ухаалаг хот болох алхмуудыг амжилттай хийж байна. Гэхдээ Улаанбаатар хот маань ухаалаг болоход иргэн бүрийн оролцоо чухал. Товчхондоо, өдөр тутмын хэрэглээнд нэвтэрч буй ухаалаг үйлчилгээг иргэн бүр хэрэглэснээр Улаанбаатар хот маань ухаалаг болох боломжтой болно.

Тэгвэл Нийслэлийн Монгол Ардын Нам 2020 оны орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Улаанбаатарыг ухаалаг хот болгож, дэлхийн хөгжлийг түүчээлж байгаа дижитал хотуудтай хөл нийлүүлэх боломжийг бий болгохоор дэвшүүлсэн байна. Тодруулбал, нийслэлийн дүүргүүдээс олгодог хоол, худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрдийг цахим хэлбэрт шилжүүлж, мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан түргэн шуурхай, чирэгдэлгүй шийдвэрлэдэг болохоор тусгажээ. Энэ хүрээнд “Нэг хот-Нэг стандарт”-ыг бүрэн хэвшүүлж, Улаанбаатар хотын цахим ой санамж болох мэдээллийн сан, өгөгдлийн бүрэн бүтэн байдал, нэгдмэл аюулгүй байдлыг хангаж, нэг эх сурвалж бүхий мэдээлэл, нээлттэй өгөгдлийг бий болгох юм.

Дэлхийн ихэнх ухаалаг хотууд энэ л жишгийн дагуу хөгжиж байна. Хамгийн ойрын жишээ дурдахад, мөнхийн хөрш болох ОХУ-ын нийслэл Москва хот. Тус хот ухаалаг хот төсөл боловсруулж, “Цахим Москва” ба “Мэдээллийн хот” гэсэн хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Эхний хөтөлбөр нь төрийн албан хаагчид болон нийгмийн ажилтнуудад хотыг холбооны дэд бүтцийн менежмент, дижитал технологийн паркаар хангасан. “Мэдээллийн хо” хөтөлбөрийн хүрээнд хотын үйл явцыг автоматжуулах ажил эрхэлж, олон үйлчилгээг тоон хэлбэрт шилжүүлсэн юм.

Ийнхүү Улаанбаатар хот ухаалаг болох эхний алхмаа амжилттай хийсэн бол ирэх жилүүдэд иргэдэд төрийн үйлчилгээг илүү ойр болгох ухаалаг шийдлүүдийг Нийслэлийн Монгол Ардын Нам танилцуулж байна. Хотыг ухаалаг болгож байгаа шийдлүүд нь бүхэлдээ хүний тайван амгалан байдлыг хангахад чиглэдэг юм.

Холбоотой мэдээ

Шинээр Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулах хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчт

2021-10-14

Улс төр судлаач О.Чулуунбилэг: МАН-ын сонгуулийн стратегийг ванга шиг зөгнөжээ

УИХ-ын 18, 28-р тойрогт нөхөн сонгууль болсон ч ирц хүрсэнгүй. Тус тойргуудад өчигдөр 07.00-22.00 ца

2021-10-11

Нөхөн сонгууль: Нэмэлт санал хураалт явуулахаар болов

УИХ-ын 18, 28-р тойрогт нөхөн сонгууль болсон ч ирц хүрсэнгүй. Тус тойргуудад өчигдөр 07.00-22.0

2021-10-11

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...