Яг одоо АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан хэргийн шалгалтын ажиллагаа ямар явцтай байгаа талаар мэдээлэв. Тодруулбал, АТГ-аас Шадар сайд У.Хүрэлсүхийг цагдаагийн байгууллагад ажилладаг өөрийн дүү н.Отгонбаяр, н.Амарсанаа нартай хамтарч зохион байгуулалттайгаар өөрийгөө тагнаж, чагнаж, мөрдүүлсэн нь тогтоогдсон тул яллагдагчаар татах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлсэн гэлээ. Түүнд төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөн энэ хэрэгт холбогдуулан нийт 9 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаагаа дуулгалаа.
0 cэтгэгдэлтэй