Л.Оюун-Эрдэнэ ээ.. Одоо болох юм биш үү!

2017-08-25 Нийтлэл 0

Ээлжит Ерөнхийлөгчийн сонгуулиар Монгол Ардын Намаас нэр дэвшигч М.Энхболдыг хамгийн ихээр дэмжсэн гишүүдийн нэг нь хан Хэнтий нутгаас сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ. Ууган намын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгч, МАН-ын орон тооны нарийн бичгийн дарга хүртэл дэвшиж ажилласан түүнийг энэ өндөрлөгт авчирсан хүн нь Шадар сайд асан, “топор муужгай” У.Хүрэлсүх. Гэтэл түүний өдөржин шөнөжин зүтгэсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг нь “том ах” У.Хүрэлсүх нь төрсөн ахтай нь нийлээд нураачих бололтой юм.Улстөрд авчирсан ачтан, зулайг нь гишгэж төрсөн ах хоёр нь нийлээд мань хүний хөдөлмөрийг үгүй хийж байхад тэр мэдээгүй л гэж мэлзэх байх даа, улстөр юм хойно. Бүр болоогүй одоо өрнөж буй улстөрийн газрын зургийг томруулж харвал Л.Оюун-Эрдэнэ мань төрсөн ахтайгаа хавсарч, хавсайдаж улстөрийн “том ах”-ыгаа МАН-ын дарга, АН-ын “найруулагч” болгохоор зүтгэж байна. Нэгэнт төрсөн ах нь дээрээс нь зааварлаад, ачтан ах нь хажуунаас нь зөвлөөд явчихбал болно гэж бодсон бол том эндүүрэл. Улстөр дэх газрын зургаа богино зайд л зурж байна даа, Л.Оюун-Эрдэнэ.2012 оны УИХ-ын сонгуулийн ялагдлын дараа тэрбээр намын нарийн бичгийн даргын албан тушаалаа өгсөн болоод харь улсыг зорьж одсон. Бүр тодруулбал, АНУ-ын Харвардад номын дуу сонсож яваад ирсэн нэгэн. Энэ байдлыг нь харвал том ахаасаа их зүйл сурч байгаа бололтой юм. МАН-ыг ялагдалд хөтөлж, журмын нөхдөө гудамжинд лааз өшиглүүлчихээд ичих ч үгүй өөрөө сурахаар явсан нь түүний хүн чанарыг илтгэнэ. Улстөрд өнөөдрийг хүртэл хөтөлж яваа У.Хүрэлсүх ах нь МАН мандаж явахад хамгийн их хишиг хүртдэг нэгэн. У.Хүрэлсүхэд МАН харамгүй сэтгэл гаргаж, өч төчнөөн албан тушаал өгсөн. Дан засаг байгуулахад ч, давхар засаг байгуулахад ч тэр Засгийн газарт байж л байсан. МАН-ын нэр дээрээс хэд хэдэн удаа УИХ-д ч суусан. Бүр 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас жагсаалтын хоёрдугаарт бичигдэж УИХ-д сууж байсныг ард түмэн мартаагүй байгаа. МАН мандаж явахад тэр “оодордог”, МАН доройтож явахад тэр гадагшаа “шилэрдэг” тийм л бичигдээгүй хууль У.Хүрэлсүхэд үйлчилдаг болчихож. Өнгөрсөн 2016 онд У.Хүрэлсүхийг төрсөн нутагтаа нэр дэвш гэж намын нөхөд нь санал болгосон ч тэрбээр шийрэгнэсээр байгаад сайхан боломжийг салхинд хийсгэж орхисон. Нэгэнт ууган нам УИХ-ын сонгуульд ялалт байгуулах нь тодорхой болчихсон байсан үе шүү дээ.Ийм л нөхрийн ханцуй хармаанаас чаргууцалдаж улстөрд хөлөө олох гэж ядарч яваа Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга нар нь хөгөө хөл дороо хөглөрүүлж явна. Эцэс сүүлдээ Д.Гантулгын хэлснээр бол У.Хүрэлсүх “агаа” нь “хүчиндэгчдийн арми”-ийг улстөрд оруулаад ирчихсэн ч юм шиг өнцөг гараад ирлээ. У.Хүрэлсүх өөрөө хүчингийн дуулианд нэр холбогдож нэг хэсэг шуугиан дэгдээж байсан нь үнэн үү гэвэл үнэн. Тэгвэл түүнийг үлгэр дуурайлал болгодог нутгийн хоёр залуу замналыг нь маш сайн дагаж байгаа нь намтраас нь тод харагдана. Л.Оюун-Эрдэнэ ч хүчингийн хэрэгт холбогдсон, Д.Гантулга нь ч хүчингийн хэрэгт холбогдоод авлаа. Сүүлдээ баруун, зүүн хоёр гар нь бие биенээ үзэхээ байж байх шиг байна. Хүн чанар угийн муу Л.Оюун-Эрдэнэ Д.Гантулгыгаа УИХ-ын гишүүний ёс зүйгүй гээд ад үзээд эхэллээ. МАН-даа л сошиалаар толгой цохьдог тэрбээр Д.Гантулгынхаа эсрэг баг ажиллуулаад эхэлсэн юм байх. Төрийн ордонд хийсэн мэдээллээс нь тасдаж аваад сошиалаар сэвж байх жишээтэй. УИХ дахь Хэнтийнхэн гэж хөөтэй нөхөд юм аа. Урвал урваж чадахаар, ноцуул ноцож чадахаар, ноолбол ноолж чадахаар бас л мундаг авьяастай “шаар”-нууд юм аа. Удахгүй хоёр дүү нь том ахыгаа боргохыг хэн байг гэхэв, улстөр юм хойно… У.Хүрэлсүхийн улстөр дэх карьер өсгөж хүмүүжүүлсэн хоёр дүүдээ бариулж идээд дуусах вий дээ… Яг л өнөөдрийн М.Энхболд шиг. Л.Оюун-Эрдэнэ ээ… Одоо болох юм биш үү! Сонгууль нэгэнт дуусчихсан. Төрсөн ах чинь, том ах чинь үүргээ сайн гүйцэтгэсэн. Чи ч үүргээ сайн гүйцэтгэсэн. “Үүнээс цааш газар үгүй…” гэдэг шиг энэнээс цааш улстөр хийвэл хайран нэр чинь яйран болно. Ерөнхийлөгч болгосон “Женко” ахаасаа шагналаа аваад гэдсээ илээд хэвтэж байх юм биш үү, Л.Оюун-Эрдэнэ ээ…

эх сурвалж: deed.mn

Холбоотой мэдээ

ЮНЕСКО: Танхимын хичээл хориглосноор бага ангийн 100 сая хүүхэд уншиж чадахгүй байна

-Хичээл эхлээд 10 хоноход 43.3 мянган хүүхэд халдварын улмаас цахим сургалтад шилжжээ- Манай улсын

2021-09-28

NEW BOOK | 20 хүүхэдтэй ангиас гарч 200 ажилтантай компани босгосон түүх

Ном гэж сонин эд шүү. Цагаан цаас, хар бэхээр л ертөнцийг багтааж, дурдатгалыг шингээж чаддаг. Стрес

2021-09-13

Иргэн Ж.Энхбат “Баянзам” ТББ-тай “буруу гараар” нийлсэн Л.Халтар сайдыг АТГ-т шалгуулахаар өглөө

Иргэн Ж.Энхбат Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нь өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж хуулиар ол

2021-09-03

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...