Японоос 25 тэрбум иений зээл авч хүүхдийн мөнгө, хүнсний талон зэрэгт зарцуулна

2020-10-07 Улс төр 1

Саяхан манай улс олон улсын зах зээлд шинэ бонд гаргаж өмнөх бондын өрөө дарсан. Ийнхүү өрөөр өрөө дарж байгаа ч дахин зээл авч хүүхдийн мөнгө, хүнсний талон зэрэг нийгмийн халамжид зарцуулахаар төлөвлөжээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээлийн хэлэлцээрийн төсөл, Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төслийг УИХ-д өргөн барилаа. Японы Засгийн газраас Монгол Улсад коронавируст халдварын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг дэмжин цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай 25 тэрбум иений зээлийн дэмжлэгийг үзүүлэхээр шийдвэрлэжээ.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын ажлын хэсэгтэй урьдчилсан хэлэлцээ хийж, зээлийн зориулалт болон санхүүжилт олгох урьдчилсан хуваарийг тохиролцсон байна. Тус байгууллагын Захирлуудын зөвлөл өнгөрсөн есдүгээр сарын 8-нд Монгол Улсад яаралтай тусламжийн зээл олгохыг дэмжжээ. Монгол Улсын Засгийн газар, Японы Засгийн газар хооронд цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээлийн солилцох ноот бичигт энэ сард гарын үсэг зурахаар төлөвлөөд байгаа аж.

Энэхүү яаралтай тусламжийн зээлийг дараах байдлаар зарцуулах юм байна.

Татвар, нийгмийн даатгал төлөгч аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд дэмжпэг үзүүлэх,

Иргэдийн амьжиргааг дэмжих хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх,

Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхөд хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгох,

Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжин мөнгөн тэтгэмж олгох зэрэг арга хэмжээнүүд үүнд хамаарна.

Дээрх халамжуудын хэмжээг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш нэмэгэдүүлсэн бөгөөд 2021 оны эхний зургаан сарыг дуустал нэмэгдүүлсэн дүнгээр нь олгохоор ирэх оны төсвийн төсөлд тусгаад байгаа юм.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас авах 25 тэрбум иений (ойролцоогоор 233 сая ам.доллар) зээлийн эргэн төлөх хугацаа нь 15 жил юм байна. Эхний дөрвөн жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд хүү нь жилийн 0.01 хувь ажээ.

  • зээл тусламж аваад байх юм. ИХ-д байгаа тэрбуматнгууд хангам улсын машинаасаа татгалзаад асар их мөнгө улсад бэлэн үлдэнэ.

Холбоотой мэдээ

Хүндээ ээлтэй хотыг бүтээнэ

Аливаа улс, хотын хөгжлийг илтгэх голлох шалгууруудын нэг нь хүүхэд, залуучууд, тусгай хэрэгцээт ирг

2020-10-09

Н.Энхбаяр төрд гарах туйлын хүслээ хүү Э.Батшугараар гүйцэлдүүлэхээр зүтгэж байна

Буцах бэрд унаа тугал нийлэх хамаагүй буюу Э.Батшугарын ээлжит жүжиг МАХН-ын дарга Н.Энхбаяр төрд

2020-10-09

2021 оны төсвийн 21 онцлог

Засгийн газар өнгөрсөн долоо хоногт, хуулийн хугацаанд нь багтаан 2021 оны төсвийн төслөө УИХ-д өргө

2020-10-08

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...