Б.Нарантуяа универсиад наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ

2017-08-28 Нийгэм 0

Тайпей 2017 Универсиад наадмын пүүл бильярдын спортын тэмцээн “Nine ball” буюу 9 бөмбөгтэй тоглолтын дүрмээр явагдаж, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд манай улсаас Б.Нарантуяа, Б.Уянга нар өрсөлдлөө.

Спортын мастер Б.Нарантуяа тэмцээний шөвгийн наймд БНСУ-ын тамирчин Ён Хи Жэнийг 9:3-ын харьцаатай хожиж, улмаар хагас шигшээ Тайваний тамирчин Вү Жи Тинийг 9:6-ын харьцаатай буулган авсанаар аваргын алтан медалийн төлөө Тайванийн шилдэг тамирчин Кү Чен Чинтэй өрсөлдсөн юм.

Шигшээ тоглолт 2 цагийн турш тун ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилж, манай улсын шилдэг тамирчин Б.Нарантуяа 6:9-ын харьцаатай хожигдсоноор универсиад их наалмын мөнгөн медалийн эзэн боллоо.

Тэгвэл спортын мастер Баттулгын Уянга эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээний шилдэг наймд Сингапурын тамирчин Рүй Ей Оныг 9:6-ын харьцаатай хожиж, хагас шигшээ шатны тоглолтдоо Тайванийн тамирчин Кү Чен Чинд хожигдсон. Ингэснээр Тайванийн Вү Жи Тинтэй хүрэл медалийн төлөөх тоглолтыг хийсэн юм. Энэ тоглолтод Тайванийн тамирчин ялалтыг авсанаар манай улсын шилдэг залуу тамирчин Б.Уянга тэмцээний IV байрт шалгарлаа.

Дэлхийн оюутан залуучуудын 2017 оны Универсиад их наадамд энэ жил дэлхийн 162 орноос 12500 орчим тамирчин төлөөлөгч хүрэлцэн ирж, нийт 7746 тамирчин 271 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Спортын 19 төрлөөр үргэлжлэн явагдаж байгаа энэ наадмаас одоогоор 167 багц медалийн эзэд тодорч, 52 орны баг тамирчид медаль хүртжээ. Универсиад наадмыг БНСУ-ын баг тамирчид 67 медаль (26 алт, 17 мөнгө, 24 хүрэл) хүртсэн амжилтаараа медалийн тоо болоод чанараар бүх багуудыг хошуучилж байна. Харин Япон улсын баг тамирчид 64 медаль (25 алт, 17 мөнгө, 22 хүрэл), зохион байгуулагч орон Хятадын Тайвань 53 (17 алт, 22 мөнгө, 11 хүрэл) хүртсэн үзүүлэлтээр удаах байруудад бичигдэж байгаа юм. Харин монгол улсын баг тамирчид 2 мөнгө медаль хүртсэн амижлтаар 41–р байрт эрэмбэлэгдэж байна.

Манай улсын эрэгтэй, эмэгтэй тамирчид өнөөдөр пүүл бильярдын багийн төрөлд мөн өрсөлдөх юм. Эрэгтэй, эмэгтэй баг аль аль нь хасагдах шатны тоглолтоо тэмцээнийг зохион байгуулагч орон Тайванийн багтай хийнэ. Тайванийн багийн хувьд бүрэлдэхүүндээ дэлхийн аварга тамирчин багтаасан шилдэг баг бөгөөд энэ удаагийн универсиад наадмын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алт, мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алт, хүрэл медалийг хүртээд байгаа юм.

Холбоотой мэдээ

Эмнэлгийн бус орчинд ор дэлгэж эмчилгээ явуулсан туршлага, эрх зүйн зохицуулалт манайд байхгүй

Орон даяар хатуу хөл хорио тогтоосноос хойш өнөөдөр 10 хонож байхад халдвар авсан хүний тоо буур

2021-04-20

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боаогийн чуулга уулзалтад үг хэлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын 2021 оны жилий

2021-04-20

НМХГ-ын 515 албан хаагч байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас коронавируст халдвараас сэргийлэх, тархалтыг багасгах зор

2021-04-20

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...