Олимпын наадамд өрсөлдөх тамирчдаас халдвар илэрсээр байна.

2021-07-19 Дэлхийд 0

       Тамирчдын тосгонд байрлаж байсан Өмнөд Африкийн хоёр хөлбөмбөгчний шинжилгээ эерэг гарсан тухай BBC агентлаг мэдээллээ. ӨАБНУ-ын Хөлбөмбөгийн холбооноос шигшээ багийн тамирчин Табисо Моняне, Камохело Махлатси нар халдвар авсан тухай баталжээ. Бямба гарагт видео мэргэжилтэн Марио Машагийн түргэвчилсэн шинжилгээ эерэг гарснаас хойш тус баг хорио цээрийн дэглэмд байсан ажээ.

Өмнөд Африкийн багийн менежер Мксолиси Сибам “Тамирчдын тосгонд байрлаж буй багийн гуран хүнээс халдвар илэрсэн. Өдөр бүр биеийн халуун хэмжиж, шүлсээр түргэвчилсэн шинжилгээ авдаг. Маша, Моняане нар бага зэрэг халуунтай байсан тул шүлсээр шинжилгээ авахад  эерэг гарсан. Улмаар  PCR шинжилгээгээр хариу батлагдлаа.  Махлатси ч мөн дээрх шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдсон” гэлээ.

Зохион байгуулагчид ням гарагт хэвлэл мэдээллийн ажилтнууд, олимпын наадмын гэрээт гүйцэтгэгчид болон сайн дурынхантай холбоотой 10 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлсэн юм. Харин бямба гаригт олимпын наадмын зохион байгуулалтын багаас 15 хүнээс халдвар илэрчээ.

Сүүлийн өдрүүдэд Токио хотын хүн амын дунд халдварын тархалт эрс нэмэгдэж байгаа бөгөөд дөрвөн өдөр дараалан хоногт шинээр бүртгэгдсэн тохиолдлын тоо 1000 давах болжээ.

Холбоотой мэдээ

Женнифер Лопез хайртай залуутайгаа аз жаргалтайгаар амарч явна

Женнифер Лопез долдугаар сарын 24-ний өдөр найз залуу Бен Аффлекийн хамт Францын Тропец хотноо төрсө

2021-07-30

БНСУ Коронавирусын дельта хувилбартай эрчимтэй тэмцэж байна

Манай улсад хоёр дахь удаагаа хүрэлцэн ирсэн Кунгмин Ли профессор тэргүүтэй БНСУ-ын “К2LBIO” ком

2021-07-29

АНУ-ын лифтны хананд хас тэмдэг сийлсэн хэрэг гарчээ

АНУ-ын гадаад бодлогыг хэрэгжүүлэгч төрийн департментын төв байрны лифтний хананд хас тэмдэг сий

2021-07-28

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...