Олимпийн наадамд оролцогчид секс хийж болохооргүй орон дээр унтана

2021-07-19 Дэлхийд 1

Токиогийн Олимпийн наадамд оролцогчид хүчтэй хөдөлгөөнд хугарч мэдэх картон орон дээр унтах юм байна. Энэ орыг тамирчдын дунд бэлгийн харьцаа үүсэхээс сэргийлэх зорилготойгоор хийжээ.

Орыг Олон улсын олимпийн хорооноос баталсан бөгөөд мод, картон гэсэн дахин боловсруулсан материалаар үйлдвэрлэжээ. Хэдийгээр уг ор 200 кг хүртэлх даацтай ч огцом хөдөлгөөнд шууд эвдрэх аюултай юм байна. Үүнээс гадна орон дээр үсэр дэвхэрч болохгүй.

Гэтэл үүний зэрэгцээ наадамд оролцогчдод 1980-аад оноос хойш тогтсон уламжлалын дагуу 150 мянган ширхэг бэлгэвч тараах юм байна. Зохион байгуулах хорооны зүгээс тамирчдыг эдгээр бэлгэвчийг нутаг руугаа авч яваад, нутаг нэгтнүүддээ бэлгийн замын өвчлөлийн талаар мэдээлэл хүргэнэ, Олимпийн тосгонд хэрэглэхгүй байна гэдэгт найдаж байгаа аж.

Энэ жилийн Олимпийн үеэр тамирчид бие биеэ тэвэрч, гар барьж болохгүй. Энэ нь COVID-19 дэгдэхээс сэргийлэх зорилготой.

Токиогийн Олимпийн наадам долоодугаар сарын 23-нд эхэлж, наймдугаар сарын 8-ныг дуустал үргэлжилнэ.

Эх сурвалж: korrespondent.net

Холбоотой мэдээ

Японы Кюсю арлын Асо уул дэлбэрч, түгшүүр зарлажээ

Японы аялал жуулчлалын төв, өмнөд Кюсю арлын Асо уул Лхагва гаригт орон нутгийн цагаар 11:43 цагийн

2021-10-22

Орос хийн цоргоо багасгаж, Европт шахалт үзүүлэв

Европ руу байгалийн хий нийлүүлэх “Хойд урсгал-2” дамжуулах хоолой барих төслийг батлахад ОХУ-аас Ге

2021-10-20

Хятадын эдийн засгийн сэргэлт удааширч байна

Хятадын эдийн засаг энэ оны долдугаар сараас есдүгээр сарын хооронд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуул

2021-10-20

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...