МОНГОЛ УЛС ТАНХИМЫН ХИЧЭЭЛИЙГ ХАМГИЙН УДААН ХУГАЦААНД ХААСАН ЦӨӨН ОРНЫ ТООНД БАГТАЖ БАЙНА.

2021-07-19 Нийгэм 0

Боловсролын сайд Л.Энх-Амгалан хичээлийн шинэ жил, багш нарын вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрээр цар тахлын улмаас хичээлээ хаасан дэлхийн  улс орнуудаас манайх танхимын хичээлээ хамгийн удаан хугацаанд хааж байгаа улсын тоонд багтаж байгаа талаар онцлов.

Тэрээр “12-оос дээш насны хүүхдүүд болон насанд хүрэгчдийн ихэнх нь хоёрдугаар тундаа хамрагдсан гэж УОК-оос мэдээлж байна. Бид бусад улсын туршлагыг судалж байгаа ба хоёр тунгаа хийлгэсэн бол халдвар авахдаа хөнгөн өвчилж байгаа. Би ч мөн вакцин хийлгэсэн ч халдвар аваад тав хоног хөнгөн өвдөөд дахин шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Тэгэхээр үүнтэй адилаар сургуулийн багш ажилтнууд ихэнх нь хоёр тунгаа хийлгэсэн учир эрсдэл бага байх болов уу гэж бодож байна. Хоёрдугаарт, өчигдрийн байдлаар ДЭМБ-аас өгсөн мэдээллээр 12-оос доош насны хүүхдүүдэд эрсдэл бага байгаа гэсэн судалгаа хийгдэж байгаа юм билээ. Вакцинжуулалтын асуудлыг УОК, ЭМЯ-наас шууд хариуцаж байгаа ба цаашлаад гурав дахь тунг хийх эсэхийг Засгийн газрын хэмжээнд хэлэлцэж, шийдвэр гаргана байх гэж бодож байна.

Эхний ээлжид ногоон бүсэд хичээлийг эхлүүлнэ. Хамгийн гол нь эрсдэлтэй байгаа улаан бүсэд хичээлийг танхимаар эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Өнгөрсөн долоо хоногт дэлхийн боловсролын салбарын сайд нарын цахим хуралд оролцоход манай улс хичээлээ хамгийн удаан хугацаанд хааж байгаа улсын тоонд багтаж байна. Тиймээс бид, эцэг эхчүүд, багш, сурагчид бүгд хичээгээд энэ хичээлийн жилээ есдүгээр сарын 1-нд танхимаар эхлүүлэх зорилгын төлөө ажиллахыг уриалж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

С.АМАРСАЙХАНЫ ТОМИЛОЛТЫН ҮР ДҮН: Эрээнд саатсан ачаа, таваарыг 8 сард бүрэн татаж дуусгана

Эрээнд саатсан 3172 тээврийн хэрэгсэл ачаа барааг 1 сарын хугацаанд татан авах ажлыг бодитоор хэ

2021-07-30

МУГТ Н.Түвшинбаярын хэрэг ХУД-ийн прокурор дээр хянагдаж байна

Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харицлах албанаас өнөөдөр/2021.07.30/ МУГТ Н.Түвшинбаяр

2021-07-30

“Токио-2020”: МУГТ Ө.Дүүрэнбаяр ялагдал хүлээж, тэмцээнээ өндөрлүүллээ

32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпын наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна. Жүдо бөхи

2021-07-30

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...