Алдарт дуучин Бритни дахин тайзан дээр дуулахгүй

2021-07-20 Дэлхийд 0

АНУ-ын нэрт дуучин Бритни Спирс эцгийнхээ хяналтаас гарах хүртлээ дахин тайзан дээр гарахгүй, дуулахгүй хэмээн мэдэгдлээ. Өдгөө 39 настай Бритни хэлэхдээ “Эцгийн минь хараа хяналт миний мөрөөдлийг үгүй хийсэн. Би эцгийнхээ хяналтаас гарах хүртлээ дахин ямар ч тайзан дээр гарч, дуулахгүй” хэмээн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Бритни 2008 оноос хойш санхүүг нь барьж, хувийн шийдвэрт нь хяналт тавьж буй эцгийнхээ эсрэг шүүхэд зарга үүсгэсэн билээ. АНУ-ын шүүхээс өнгөрсөн сард Бритниг эцгийнхээ асран халамжинд үлдээх шийдвэр гаргасны дараа тэрбээр эцэг Жеймсийг хяналтын эрхээ хэтрүүлсэн хэмээн шүүхэд дахин гомдол гаргасан юм. Улмаар шүүх түүнийг хувийн өмгөөлөгч хөлслөхийг зөвшөөрчээ. Өнгөрсөн сард болсон шүүх хурлын үеэр Бритни эцэг нь түүнд хүчтэй эмч өгч, хүүхэдтэй болохыг хориглож, албадан тайзан дээр дуулуулж байсан тухай мэдэгдсэн юм. Бритнигийн эцгийнхээ эсрэг гаргасан гомдлыг ирэх есдүгээр сарын 29-нд Лос-Анжелес хотын шүүхэд эхний сонсгол хийх аж.

Жеймс нь өдгөө Бритнийгийн 60 сая ам.долларын эд хөрөнгө, санхүүгийн асуудлыг дангаар захиран зарцуулах эрхтэй байгаа. Учир нь түүнтэй хамт Бритнийгийн асран халамжлалыг хариуцаж байсан өмгөөлөгч нь 2019 оны есдүгээр сард хувийн шалтгаанаар албан үүргээсээ чөлөөлөгдсөн аж.

Бритни 2008 онд нөхрөөсөө салж, хоёр хүүгийнхээ асран хамгаалах эрхийг алдаж, сэтгэл санааны гүн хямралд орсноор дээрх нөхцөл байдалд орсон юм. Тухайн үед Бритнид хараа хяналт тавих эрхийг эцэг Жеймс Спирс болон өмгөөлөгч нарт нь шүүхээс олгосон.

Холбоотой мэдээ

Женнифер Лопез хайртай залуутайгаа аз жаргалтайгаар амарч явна

Женнифер Лопез долдугаар сарын 24-ний өдөр найз залуу Бен Аффлекийн хамт Францын Тропец хотноо төрсө

2021-07-30

БНСУ Коронавирусын дельта хувилбартай эрчимтэй тэмцэж байна

Манай улсад хоёр дахь удаагаа хүрэлцэн ирсэн Кунгмин Ли профессор тэргүүтэй БНСУ-ын “К2LBIO” ком

2021-07-29

АНУ-ын лифтны хананд хас тэмдэг сийлсэн хэрэг гарчээ

АНУ-ын гадаад бодлогыг хэрэгжүүлэгч төрийн департментын төв байрны лифтний хананд хас тэмдэг сий

2021-07-28

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...