Оюутны цахим картыг ирэх сарын 01-05-ны хооронд олгоно

2017-08-28 Нийгэм 0

2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд шинээр элсэж буй оюутнуудад анх удаа нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн карт олгохоор болсон.

Энэ дагуу оюутнууд наймдугаар сарын 21-25-ны хооронд их, дээд сургуульдаа цахим карт авах мэдүүлэг бөглөж өгөх шаардлагатай бөгөөд үүнийг тухайн сургууль нэгтгэж, нийслэлийн Боловсролын газарт энэ долоо хоногтоо багтан хүргүүлэх юм байна. Улмаар цахим картыг идэвхжүүлж, есдүгээр сарын 1-5-ны хооронд сургуулиуд өөрсдийн байранд олгохоор болжээ.

Өмнө нь ашиглаж байсан цахим төлбөрийн картаа үрэгдүүлсэн бол есдүгээр сарын 1-8-ны хооронд сургуулийнхаа Сургалтын алба, Оюутны холбоонд хүсэлт гаргах хэрэгтэй аж.

МСҮТ, коллежийн 13 мянга гаруй оюутан их, дээд сургуулийн адил гурван шатлалаар картаа захиалах юм байна.

Холбоотой мэдээ

Орон нутгийн сургуулиуд танхимаар хичээллэж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс орон нутгийн цэцэрлэг, сургуулийн сурагчид танхимаа

2021-03-01

Өнгөрсөн 24 цагийн дотор нийт 1,338 гомдол цагдаагийн байгууллагад иржээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр нийт 1,338 гомдол мэдээлэл бүртгэгд

2021-03-01

Сүүлийн 24 цагт коронавирусын 45 шинэ тохиолдол бүртгэгдэж халдварын хэмжээ тогтмол нэмэгдэх хандлагатай байна /03.01/

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: Өчигдөр улсын хэмжээнд 11,905 хүний сорьцод шинжилгээ хийхэд 45

2021-03-01

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...