Угандын тамирчин Японы баруун хэсгээс баригдлаа

2021-07-21 Дэлхийд 0

Олимпын баазаас оргосон Уганда улсын хүндийг өргөлтийн тамирчин Жулиус Ссекитолеког өчигдөр Японы цагдаа нар саатуулжээ. 20 настай Ссекитолеко бэлтгэл базааж байсан газраасаа 105 милийн зайд Японы баруун хэсэгт орших Йоккайчи хотод орогнож байжээ.

Тэрбээр алга болохоосоо өмнө “Угандад амьдрах хэцүү тул Японд ажиллаж амьдрахыг хүсэж байна” гэсэн зурвас үлдээсэн байсан юм. Одоогоор Японы цагдаа нар түүнтэй ярилцаж нөхөл байдлыг тодруулж байгаа ажээ.

Ссекитолеко олимпын наадамд өрсөлдөх эрхээ албан ёсоор аваагүй, хүлээлгийн жагсаалтад байсан тамирчин. Тэрбээр өнгөрсөн сард Японд хүрэлцэн ирсэн Угандагийн есөн тамирчны нэг бөгөөд тэдний хоёроос нь коронавирус илэрч байв. Улмаар эдгээр тамирчид зохих журмын дагуу тусгаарлагдсаны эцэст бэлтгэлдээ ороод байсан байна.

Холбоотой мэдээ

Женнифер Лопез хайртай залуутайгаа аз жаргалтайгаар амарч явна

Женнифер Лопез долдугаар сарын 24-ний өдөр найз залуу Бен Аффлекийн хамт Францын Тропец хотноо төрсө

2021-07-30

БНСУ Коронавирусын дельта хувилбартай эрчимтэй тэмцэж байна

Манай улсад хоёр дахь удаагаа хүрэлцэн ирсэн Кунгмин Ли профессор тэргүүтэй БНСУ-ын “К2LBIO” ком

2021-07-29

АНУ-ын лифтны хананд хас тэмдэг сийлсэн хэрэг гарчээ

АНУ-ын гадаад бодлогыг хэрэгжүүлэгч төрийн департментын төв байрны лифтний хананд хас тэмдэг сий

2021-07-28

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...