ОХУ шинэ СӨНӨӨГЧ онгоцтой болжээ

2021-07-21 Дэлхийд 0

Өчигдөр Моска хотын ойролцоо Жуковскийд болсон МАКС-2021 олон улсын нисэх хүчний үзэсгэлэнгийн үеэр “Checkmate” (Мад) нэртэй шинэ сөнөөгч онгоцтой болсноо ОХУ зарлажээ.

Шинэ хөлгийн туршилтын загварыг Оросын зэвсэг экспортлогч Ростек компанийн тэргүүн Сергей Чемезов, нисэх онгоц үйлдвэрлэгч “OAK” (Объединенной Авиастроительной Корпораци) компанийн ерөнхий захирал Юрий Слюсарь нар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд танилцуулсан байна.

Ганц хөдөлгүүртэй, хөнгөн ангиллын тавдугаар үеийн сөнөөгч онгоц нь дууны хурднаас хоёр дахин хурдан (Mach 2) нисэж, 1,500 км радиуст тулалдах чадвартай, богино хугацаанд хөөрч буудаг бөгөөд 7 тонн гаруй жинтэй зэвсэг тээвэрлэх даацтай нь ангилал дотроо дээд амжилт болохыг Слюсарь тайлбарлажээ.

“Checkmate” сөнөөгч онгоцыг 2023 онд нисгэгчтэй туршиж, 2026 оноос зах зээлд нийлүүлэх гэнэ.

“Өнөөдөр бидний Жуковскийд үзсэн зүйл Оросын агаарын хүчний хөгжил өндөр түвшинд, нисэх онгоц үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар хүчтэй байгааг тодорхой харууллаа” гэж Путин хэлжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр Арабын Нэгдсэн Эмират, Аргентин, Вьетнам, Энэтхэг улсууд шинэ нисэх онгоцыг худалдаж авах сонирхлоо илэрхийлсэн байна.

ОХУ нь дөрөвдүгээр үеийн хэд хэдэн сөнөөгч онгоц бүтээсэн ч тавдугаар үеийн ганцхан онгоцтой байсан нь хүнд ангиллын Сухой Сy-57 юм.

Шинэ онгоцыг мэргэжилтнүүд АНУ-ын F-35 Lightning II Joint Strike Fighter онгоцтой өрсөлдөнө гэж үзэж байна.

Эх сурвалж: ТАСС, Business Insider

Холбоотой мэдээ

Женнифер Лопез хайртай залуутайгаа аз жаргалтайгаар амарч явна

Женнифер Лопез долдугаар сарын 24-ний өдөр найз залуу Бен Аффлекийн хамт Францын Тропец хотноо төрсө

2021-07-30

БНСУ Коронавирусын дельта хувилбартай эрчимтэй тэмцэж байна

Манай улсад хоёр дахь удаагаа хүрэлцэн ирсэн Кунгмин Ли профессор тэргүүтэй БНСУ-ын “К2LBIO” ком

2021-07-29

АНУ-ын лифтны хананд хас тэмдэг сийлсэн хэрэг гарчээ

АНУ-ын гадаад бодлогыг хэрэгжүүлэгч төрийн департментын төв байрны лифтний хананд хас тэмдэг сий

2021-07-28

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...