Хятад улс үерт автаж байна

2021-07-21 Дэд онцлох 0

Сүүлийн өдрүүдэд их хэмжээний аадар бороо орсноос Хятад улсын төв бүсийн Хэнань мужид үерийн гамшиг нүүрлэжээ.

Тус мужийн 10,000 гаруй иргэнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлээд байна. Үер эхэлснээс хойш нийт 12 хүн амиа алдсан тухай Зэньжоу хотын захиргаа мэдээлжээ.

94 сая хүн амтай Хэнань мужийн олон хотын гудамж, талбай усанд автаж, агаарын тээврийг зогсоосон байна.

Үерийн гамшиг нь дэлхийн цаг уурын дулааралтай холбоотой гэж судлаачид дүгнэжээ.

Хэнань мужийн Луоянь хотод байдаг аварга том далан хэзээ мөдгүй сэтрэх аюултай болоод байгааг албаныхан мэдээлсэн байна. Далангийн орчимд зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийг ажиллуулахаар дайчилжээ.

Хятадын сошиал ертөнцөд Зэньжоу хотын метро усанд автаж, зорчигчдыг олсоор татан гаргаж байгааг харуулсан дүрс бичлэг тарсан байна.

Сүүлийн гурван хоногт Зэньжоу хотод орсон борооны хэмжээ нь жилийн турш унадаг хур тунадастай тэнцэж байгаа гэнэ.

Хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг цаг уурчид мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ

Япон улсын хэт халуун цаг агаар тэмцээнд саад учруулж байна

Зуны олимпын наадам зохион байгуулагдаж байгаа Токио хотод маш их халуун, чийглэг өдрүүд үргэлжи

2021-07-29

БНСУ Коронавирусын дельта хувилбартай эрчимтэй тэмцэж байна

Манай улсад хоёр дахь удаагаа хүрэлцэн ирсэн Кунгмин Ли профессор тэргүүтэй БНСУ-ын “К2LBIO” ком

2021-07-29

Сайед Моллай: Би бүхнийг ардаа орхиод шинэ амьдрал эхлүүлж байна

Хоёр жилийн өмнө төрөлх Иран улсаасаа дүрвэж, Монгол улсын иргэн болсон Сайед Моллай жүдогийн 81

2021-07-29

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...