Шүүх архаг гэмт хэрэгтнүүдийнхээ толгойг илсээр байх уу?

2021-07-21 Нийгэм 0

Монголын эрүүгийн ертөнцөд нэг үе рецитив гэмт хэрэгтэн, рекитчин гэх тодотголтой явсан “Ландага” хочит Ё.Батцэнгэлийг хар тамхи мансууруулах бодис хадгалсан, хэрэглэсэн, борлуулсан үйлдэл дээр нь манай цагдаагийн байгууллагынхан 2020 оны 1-р сард баривчлан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж нотлох баримтын хамт Сонгинохайран дүүргийн шүүхэд шилжүүлсэн байдаг.

Тэгвэл дээрх хэрэг гарснаас хойш одоог хүртэл тухайн хэрэг шүүхийн шатанд шийдэгдэхгүй өдийг хүрлээ. Тэр ч бүү хэл, уг хэргийг шүүхээс мартагнуулан олны анхаарал сулрах үед өршөөлд хамруулах талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Тодруулбал, Ё.Батцэнгэлд холбогдох шүүх хурал 2020 оны 11-р сараас хойш нийт 8 удаа шалтгаангүйгээр хойшлогдож, тэрбээр өвчний магадлагаагаар суллагджээ. Үүнээс үзэхэд Ё.Батцэнгэл нь Улс төр бизнес, хууль хүчний байгууллагын өндөр албан тушаалтнуудаар өөрийгөө хамгаалуулж, шүүх эрх мэдэлд нөлөөлж байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна.

Жирийн нэг аавын хүүг өнчин ишиг хулгайлахад шүүх бүрэлдэхүүн маш хурдтай шийдвэр гаргаж 5 жилийн ял өгч, өөрсдийгөө баатар мэт өргөмжлөн тунхагладаг.

Гэтэл амьдрах цаг хугацааныхаа талыг шоронд өнгөрүүлсэн архаг гэмт хэрэгтэнг шүүх яллаж чадахгүй байгаагаас үзвэл Монголын шүүх тогтолцоо үнэхээр ялзарснаар зогсохгүй авилгалд идэгдсэн нь тодорхой харагдаж байна.

Архаг гэмт хэрэгтэн гэдгийн учир нь “Ландага” хочит Ё.Батцэнгэл өмнө нь 2002 онд “Центрпойнт”-ын гэх дуулиант хэрэгт холбогдож, бусдыг далайлган сүрдүүлсэн хэргээр ял шийтгүүлж байсан бөгөөд 2016 оны тавдугаар сард түүнийг хар тамхи худалдан авч хэрэглэсэн үйлдэл дээр нь баривчлах үед хоёр гартаа заазуур барин эсэргүүцсэн хэрэгт холбогдож, хөнгөн ял эдэлж байсан юм.

Хар тамхичид “гаарч” байгаа энэ үед цагдаагийн байгуулага шалгаж, прокурор хянаж шүүхэд шилжүүлсэн хэрэг шүүхээс буцах эсвэл зүйл анги нь өөрчлөгдөж, ял буурах тохиолдол гарсаар байна. Үүний нэг жишээ нь энэ. Түүнчлэн шүүхээс хэргийг шалтгаангүйгээр хойшлуулж, сунжруулж, шүүгчдэгчийг батлан даалтад гаргах, өвчний магадлагаагаар суллах нь шалгагдаж байх хугацаандаа гэмт хэрэг дахин үйлдэх, цаашлаад ял завших нөхцлийг бүрдүүлсээр байгаа юм.
Тэр дундаа өмнө нь эрүүгийн хэрэгт удаа дараа холбогдон ял шийтгүүлж байсан хүмүүсийг мансууруулах бодис олж авсан, хэрэглэсэн, борлуулсан үйлдэл дээр нь манай цагдаагийн ажилтнууд саатуулдаг ч шүүх ял шийтгэлгүй, үл ялих шалтгаанаар буцааж байгаа нь олны дургүйцлийг төрүүлсээр байна. Шүүх хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийг шийдэхгүй, мансуурагчид болон тэдэнд бараа нийлүүлэгчдийн толгойг илсээр байгаа нь хэр шударга вэ?

Цаашид нийгмийг айдаст автуулсан архаг гэмт хэрэгтнүүд ял эдлэх эсэхээ өөрсдөө шийддэг болох юм биш биз. Учир шалтгаан нь тодорхойгүй хойшлогдсон шүүх хурлууд хэзээ болох вэ?

Хэн энэ асуултад хариулт өгөх вэ?

Холбоотой мэдээ

С.АМАРСАЙХАНЫ ТОМИЛОЛТЫН ҮР ДҮН: Эрээнд саатсан ачаа, таваарыг 8 сард бүрэн татаж дуусгана

Эрээнд саатсан 3172 тээврийн хэрэгсэл ачаа барааг 1 сарын хугацаанд татан авах ажлыг бодитоор хэ

2021-07-30

МУГТ Н.Түвшинбаярын хэрэг ХУД-ийн прокурор дээр хянагдаж байна

Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харицлах албанаас өнөөдөр/2021.07.30/ МУГТ Н.Түвшинбаяр

2021-07-30

“Токио-2020”: МУГТ Ө.Дүүрэнбаяр ялагдал хүлээж, тэмцээнээ өндөрлүүллээ

32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпын наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна. Жүдо бөхи

2021-07-30

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...