АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Монгол улсад айлчилна

2021-07-22 Дэлхийд 1

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Уэнди Шерман 2021 оны 7 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна. У.Шерман тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, ГХЯ, Соёлын яам, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагатай тус тус уулзана.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Төрийн нарийн бичгийн даргын орлогч У.Шерманыг ГХЯ-нд хүлээн авч уулзах бөгөөд уулзалт ярианы үеэр АНУ нь Монгол Улсын гуравдагч хөрш, стратегийн түнш улс болохыг нотолж, Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцааг бататгах, хоёр улсын хооронд тогтсон харилцан итгэлцсэн, найрсаг харилцааг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Айлчлалын хүрээнд Төрийн нарийн бичгийн даргын орлогч У.Шерман тэргүүтэй Америкийн төлөөлөгчид Афганистанд алба хаасан Монголын цэргүүд болон хэвлэл, мэдээллийн төлөөлөлтэй уулзана.

  • Энэ авгай Монгол улсыг ОХУ – ын эсрэг хийж байгаа геополитикийн дайндаа татан орлцуулах бэлтгэл ажлыг хийж яваа юм л даа. Монголд шинэ онгоцны буудал ашиглалтанд орсноор  хуучин ЗХУ – ын бүрэлдэхүүнд байсан лалын шашинт Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекстанд хяналтгүй нэвтрэх хамгийн дөт зам буй болсон. АНУ одоо энэ замаар дамжиж 5 нэмэх 1 төслөө хэрэгжүүлж эхлэх юм аа. Энэ ” тэнэг 5 ” – ыг АНУ оросын эсрэг турхирах юм. Ингэж Монгол улс ОХУ – ын эсрэг АНУ -м гийн явуулж байгаа геополитикийн дайнд өөрөө чмэдэлгүй оролцоод эхэлж байгаа юм. Энэ бол Монголд маш аюултай үйл явдал ш дээ. Энэ онгоцны буудлыг Японууд барьсан боловч захиалагч нь АНУ юм ш дээ. Япон бол энд бууны нохойны л үүрэг гүйцэтгэсэн.  

Холбоотой мэдээ

Женнифер Лопез хайртай залуутайгаа аз жаргалтайгаар амарч явна

Женнифер Лопез долдугаар сарын 24-ний өдөр найз залуу Бен Аффлекийн хамт Францын Тропец хотноо төрсө

2021-07-30

БНСУ Коронавирусын дельта хувилбартай эрчимтэй тэмцэж байна

Манай улсад хоёр дахь удаагаа хүрэлцэн ирсэн Кунгмин Ли профессор тэргүүтэй БНСУ-ын “К2LBIO” ком

2021-07-29

АНУ-ын лифтны хананд хас тэмдэг сийлсэн хэрэг гарчээ

АНУ-ын гадаад бодлогыг хэрэгжүүлэгч төрийн департментын төв байрны лифтний хананд хас тэмдэг сий

2021-07-28

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...