С.Энхболд: Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг наймдугаар сарын сүүлээр эхлүүлэхээр төлөвлөсөн

2021-07-26 Нийгэм 0

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна.

Хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусийн халдварын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулгыг хийлээ.

Сүүлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг нь үндэсний хэмжээнд арга зүйн зөвлөх багийг гаргасан явдал. Мөн ДЭМБ-ын зөвлөх баг өнөөдөр манай улсад 22:00 цагт ирж, зургаан долоон хоногийн хугацаатай ажиллана​ гэдгийг танилцуулгын эхэнд онцлов.

Үргэлжлүүлэн тэрбээр “Сүүлийн нэг сарын хугацаанд амьсгалын аппарат 40, хүчилтөрөгч өтгөрүүлэгч 206, пульсоксиметрийн 3,026 ширхэгийн худалдан авалт хийсэн.

Улсын хэмжээнд нийт 27 мянган ор байдаг. Үүнээс 14,500 орыг коронавируст халдварын үед зориулан дэлгэсэн. Манайх шиг ийм хэмжээний орыг дэлгэсэн улс дэлхийд маш цөөхөн. Ингэснээр ард иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ ойртож, нас баралтыг өдий зэрэгт барьж байгаа үр дүн гэж үздэг. Харин эрчимт эмчилгээний 385 ортой. Халдварын үед нэмэлтээр 212 орыг нэмж дэлгэсэн.

Бидний дараагийн анхаарах гол асуудал нь Дельта вирусийн мутацлагдсан хувилбар байна. Өнөөдрийн байдлаар Дельта вирус 124 улсад тархсан бөгөөд халдварлах чадвар нь Альфа хувилбараас 60%-аар их гэдэг нь судалгаагаар тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл коронавирусийн бусад хувилбараар өвчлөөд эдгэсэн хүн Дельта хувилбараар өвчлөх эрсдэл өндөр байгаа. Манай улсад одоогийн байдлаар Дельта хувилбарын долоон тохиолдол батлагдсан бөгөөд холбогдох судалгаа хийгдэж байгаа.

Цаашид авах арга хэмжээний тухайд:

Гадаадаас ирсэн иргэдийн гэрийн тусгаарлалтын хяналтыг шинэ шатанд гаргах
ДЭМБ-ын зөвлөх багтай хамтран ажиллах
Хил дээрх хяналтын сорьц цуглуулах хувилбаруудыг хянах ажлыг эхлүүлсэн ба эрчимжүүлэх
Батлагдсан тохиолдлын тандалт судалгааг сайжруулах, аль болох эмнэлэгт тусгаарлан эмчлэх
Ойрын хавьтлыг гэрт нь тусгаарлах

Дотоодод авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд:

Халдварын тохиолдолд анхаарал татсан хувилбаруудыг хянах
Хариуцлагын механизмыг сайжруулах, шаардлагатай бол МХЕГ, ЦЕГ Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх
Гурав дахь тунг наймдугаар сарын сүүлээр эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Мэдээлэл, сургалт, сургалт сурталчилгаанд хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран оролцуулах” гэлээ.

Холбоотой мэдээ

Монголд анх 5G сүлжээг 2019 онд туршиж байжээ

Одоогоос гурван жилийн өмнө 2018 оны Пёнчаны өвлийн олимпын үеэр Солонгосын SK telecom компани д

2021-09-17

Ойн салбарын ажилчдын өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ойн салбарын ажилчдын өдрийг

2021-09-17

Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайн Ван И-тэй уулзав

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 9 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Душанбе хотноо болж буй ШХАБ-ы

2021-09-16

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тун хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...