“2021 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр найман авто замд борооны ус зайлуулах далд шугам барих ажил хийгдэнэ”

2021-07-26 Нийгэм 0

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 10 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс биелэлт 88.3 хувьтай байна. Тодруулбал, “Ковид-19” халдварын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн.

“Хариуцлагын гэрээ”-г 658 ресторан, 75 баар, 89 кафе, 45 кофе шоп, 370 цайны газар, 34 амралтын газар, жуулчны бааз, гурван саун, 57 усан бассейн, фитнес, бялдаржуулах төв, 45 цахим тоглоомын газар, нийт 1,391 газартай байгуулсан байна. Нийслэлийн есөн дүүргийн 171 хороонд 1,723 албан хаагч эдгээр байгууллагад хоёр ээлжээр хяналт шалгалт хийж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ.

2021 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр найман авто замд борооны ус зайлуулах далд шугам барих ажил хийгдэнэ. Авто замын шугам, шүүрт болон үзлэгийн худагт урсгал засварын ажлууд, насос станцад засварын ажлууд хийхээр төлөвлөснөөс эхний хагас жилийн байдлаар урсгал засварын ажил 50 хувьтай байна.

Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабель утаснуудыг цэгцлэх, инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, ашиглалт хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд нийт 1,259 ажил хийжээ.

Авто замын засвар, шинэчлэлийн ажлын гүйцэтгэлийн талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан танилцууллаа.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд зам барилгын 32 ажил хийж байгаагаас ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа. Заадас засварын ажил 100 хувь дууссан бол нөхөөсний ажил 90 хувьтай, мөн Нарны зам, Баруун 4 замын уулзварыг шинэчлээд байна” гэв.

Авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь гүйцэтгэх хэрэгтэй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал, “Ковид-19” халдварын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ” болон гэрээ байгуулаагүй аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлсэн эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм.

Мөн хөрөнгө оруулалтаар хийж байгаа барилга байгууламж, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, захиалагчийн хяналтыг сайтар тавих чиглэл өгөв.

Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудаа тогтмол зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг даалгалаа.

Орон сууцны хороолол болон гэр хороолол, гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэлтийн ажлууд эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгов.

2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд барилга, байгууламж болон авто зам, инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажил, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжилт, орон сууцны хорооллын дээврийн засвар болон цахилгаан шатны засвар, үйлчилгээний ажил, гэр хорооллын гудамжны гэрэл, цахилгаан болон далан сувгийн ажлуудыг графикт хугацаанд дуусгаж, гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллахыг даалгажээ.

Холбоотой мэдээ

Монголд анх 5G сүлжээг 2019 онд туршиж байжээ

Одоогоос гурван жилийн өмнө 2018 оны Пёнчаны өвлийн олимпын үеэр Солонгосын SK telecom компани д

2021-09-17

Ойн салбарын ажилчдын өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ойн салбарын ажилчдын өдрийг

2021-09-17

Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайн Ван И-тэй уулзав

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 9 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Душанбе хотноо болж буй ШХАБ-ы

2021-09-16

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тун хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...