Халдвараар эгчийгээ алдсан гурван залуу эрүүл мэндийн сайдаа зоджээ

2021-07-27 Дэлхийд 0

Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмоны 64 настай эмэгтэй дүү Курбонби Рахмон өнгөрсөн долоо хоногт Covid-19 өвчний хүндрэлээр нас баржээ.

Ерөнхийлөгчийнхөө дүүг аврахын тулд Тажикийн эрх баригчид Орос, Узбекистан, Германаас эмч мэргэжилтнүүдийг урьсан ч нэмэр болоогүйг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Рахмоны дүү эмэгтэйг долдугаар сарын 21-ний өдөр оршуулжээ. Оршуулгын дараа талийгаачийн хүүхдүүд болох гурван залуу тус улсын эрүүл мэндийн сайд, ерөнхийлөгчийн эмч зэрэг албаны хэд хэдэн хүнийг хэвтэрт ортол нь зодсон тухай мэдээлэл олны дунд тарсан байна.

Уг хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн ч засгийн газар, ерөнхийлөгчийн тамгын газар нь одоогоор ямар нэг мэдээлэл өгөхгүй байгаа гэнэ.

Өчигдөр нийслэл Душанбе хотод АНУ-аас Тажикистанд коронавирусийн эсрэг вакцин хандивласан тухай хэвлэлийн хурал зохион байгуулагдахад тус улсын эрүүл мэндийн сайд Жамолиддин Абдуллозода оролцоогүй байна.

Сайдыг зодуулсны улмаас хуралд оролцоогүй гэсэн яриа үнэн эсэхийг сэтгүүлчид тодруулахад дэд сайд Шодихон Жамшед хариулахаас татгалзжээ.

Одоо 68 настай Эмомали Рахмон нь 1994 оноос хойш бараг 30 жилийн турш Тажикистан улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: Radio Free Europe

Холбоотой мэдээ

Спутник V вакцинд зөвшөөрөл олгох үйл явцыг ДЭМБ түр зогсоожээ

[caption id="attachment_48998" align="aligncenter" width="2560"] ST PETERSBURG, RUSSIA - OCTOBER 7,

2021-09-17

Германыг 16 жил удирдсан “Төмөр хатагтай”-н асар том орон зай

ХБНГУ-ын төрийг бүтэн 16 жил жолоодсоны эцэст канцлер Ангела Меркел энэ сард болох сонгуульд нэр

2021-09-15

Украинчууд крилл үсгийг латинаар солих уу?

Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын консулын нарийн бичгийн дарга Алексей Данилов ол

2021-09-14

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тун хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...