Медаль биш сүйн бөгжтэй буцсан тамирчин

2021-07-27 Дэд онцлох 1

Аргентин улсын туялзуур сэлэмний (хуучин нэрээр туялзуур жад) тамирчин Мариа Белен Перез Маурис өчигдөр Унгарын Анна Мартонд 15-12 oнооны харьцаатай хожигдсоноор олимпын медаль зүүх боломжоо алдсан юм.

Гэхдээ 36 настай тамирчин бүсгүй медальгүй ч хуруундаа сүйн бөгжтэй нутаг буцахаар болжээ.

Тэмцээний дараа сэтгүүлчид ярилцлага өгч байсан тамирчны ард дасгалжуулагч нь “Надтай гэрлэх үү?” гэсэн бичигтэй цаас барьж зогссоныг эхэндээ тэр мэдээгүй юм.

Тамирчин бүсгүй эргэж хараад хэрхэн цочирдож байгааг харуулсан дүрс бичлэг онлайн орчинд өргөн тархжээ.

2014 оны Пан Америкийн аварга, 2012, 2016 оны олимпын наадмуудад оролцож байсан Перез Маурис, дасгалжуулагч Лукас Гиллермо Сауседотой 17 жил үерхэж байгаа гэнэ.

Хос хоёр сүй тавьсны баяраа Буэнос Айрес хотод буцаж очоод “том барбекью найр” зохион байгуулж тэмдэглэхээр болсон байна.

Сауседо 2010 онд болсон Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний дараа Маурист гэрлэх санал тавьсан ч хэтэрхий эрт байна гэсэн үндэслэлээр татгалзаж байжээ.

“Сэтгүүлчид надаас эргэж харахыг хүсэхэд би түүний бичсэнийг олж уншаад үнэхээр самгардлаа. Тэгээд би бүхнийг мартсан. Бид маш их аз жаргалтай байна. Бид бие биедээ маш их хайртай, насан туршдаа хамт байхыг хүсэж байна” гэж Маурис ярьсан байна.

“Би түүнд хайртай. Тэмцээнд хожигдсоны дараа сэтгэл санааг нь өргөж магадгүй гээд шууд санал тавьсан юм. Хэрвээ тэр хожсон бол би дараагийн боломжийг хүлээнэ гэж бодож байв” гэж Сауседо ярьжээ.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ

Монголд анх 5G сүлжээг 2019 онд туршиж байжээ

Одоогоос гурван жилийн өмнө 2018 оны Пёнчаны өвлийн олимпын үеэр Солонгосын SK telecom компани д

2021-09-17

“Цонхон дээрээ хуулга наалгаад алергигаа мартлаа гэсэн хүмүүс олон байдаг”

Улаанбаатар хотын томоохон барилга, бүтээн байгуулалтуудын цонх, шилэн фасадыг “чимдэг” SafetyFilm б

2021-09-16

“Төр бизнест оролцвол эдийн засаг сэргэхгүй”

Цар тахал дэгдсэн цагаас хойш бүтэн хоёр жил өнгөрч байна. Энэ хугацаанд хөл хорионоос үүдсэн хя

2021-09-16

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тун хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...