Саиед Моллай Токиогийн олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ авлаа

2021-07-27 Нийгэм 0

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жингийн хагас шигшээ шатны барилдаанд манай улсын тамирчин Саиед Моллай Австрийн жүдоч Шамил Борчашвилитэй оноолт тааран иппон үнэлгээгээр илүүрхэж, мөнгөн медалийн болзол хангасан.

Кассе Матиас, Нагасе Таканори нарын ялсантай нь С.Моллай олимпын наадмын алтан медалийн төлөө хүч үзэхээр болсон.

Тэрбээр шөвгийн наймд Гүржийн бөх Тато Григалашвилитай учраа таарч, цэвэр ялалт байгуулав.

Саиед Моллай шөвгийн 16-д Азербайжаны жүдоч Мурад Фатиевыг нэмэлт цагт ялж, шөвгийн наймд үлдсэн.

Түүний өрсөлдөгч Азербайжаны жүдоч одоо 22 настай. Энэ жилийн Тбилисийн их дуулгаас хүрэл медаль хүртсэн тамирчин юм хэмээн Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлэв.

Саиед Моллай Токио 2020 олимпын наадамд эхний ялалтаа байгуулав

Токио 2020 олимпын наадамд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй Саиед Моллай эхний барилдаанаа саяхан хийлээ.

Тэрбээр эхний тойрогт Казахстаны бөх Дидар Хамзатай учраа таарч, үндсэн цагт иппон үнэлгээгээр ялав.

Саиед Моллай нь 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын иргэн болсон юм. Токио 2020 зуны олимпын наадам нь Саиед Моллайн Монгол Улсыг төлөөлөн оролцож буй анхны олимп болж байна.

Холбоотой мэдээ

Монголд анх 5G сүлжээг 2019 онд туршиж байжээ

Одоогоос гурван жилийн өмнө 2018 оны Пёнчаны өвлийн олимпын үеэр Солонгосын SK telecom компани д

2021-09-17

Ойн салбарын ажилчдын өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ойн салбарын ажилчдын өдрийг

2021-09-17

Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайн Ван И-тэй уулзав

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 9 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Душанбе хотноо болж буй ШХАБ-ы

2021-09-16

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тун хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...