“Эко хулс “ дэлгүүрийн эзэн С. Батцэцэг: Цагаан будаа элгэнд очиж задардаг учраас хулсны нүүрстэй хамт агшаагаарай…

2017-08-28 Ярилцлага 0

Бид энэ удаагийнхаа зочноор “Эко хулс “ дэлгүүрийн эзэн С. Батцэцэгийг урилаа.  Хулс модны шүүс, нүүрс, мяндас, цуугаар хийсэн төрөл бүрийн эко, органик бараа бүтээгдхүүнийг үйлдвэрээс нь шууд авч хэрэглэгчиддээ хүргэдэг. Эднийх тун саяхан Драгон терминалын дөрөвдүгээр давхарт бөөний дэлгүүрээ нээгээд байна. Харин дараа нь Саруул захын шинэ байранд дэлгүүрээ нээх гэнэ. Ингээд хулс модны ач тус, хулсан бүтээгдхүүний шидэт чанарын талаар ярилцсанаа хүргэе.

-Хулсны ид шид, гайхамшигт чанар, ач тусын талаар яриагаа эхэлье?

– Хулс бол үнэхээр гайхамшигтай ургамал бөгөөд  хамгийн хурдан ургадаг үет мод юм. Хулсны 00 цаас, салфетканы сурталчилгаа нь байгаль орчин, ой модоо хамгаалья гэсэн мессеж өгдөг. Учир нь бусад мод эргэж урган төлжихөд доод тал нь 10 жил зарцуулдаг бол хулс хоёрхон сарын дотор ургадаг. Хулснаас мяндас гаргаж авдаг. Энэ мяндсан утсаар хийсэн даавуу, даавуун бүтээгдэхүүн  дээр бактери үрждэггүй, хулсны мяндас бол байгалиасаа бактерийг устгах чадвартай. Үүнийг манай дотуур хувцас, оймс, гал тогооны алчуурыг сонгон хэрэглэдэг худалдан авагч нар мэддэг болчихсон. Гал тогооны алчуурнаас дахин авмаар л байна. Даанч өмнө жил авсан алчуур  үнэр ч ороогүй, өнгөө ч алддаггүй шүү гээд нэг үйлчлүүлэгч инээж байсан.  Хулсны  мяндсан оймс  5-6 хоног угаахгүй өмсөхөд үнэр ордоггүй. Хулсны шүүс бол цэвэрлэх, ариутгах өндөр чадвартай учраас шингэн вок, аяга, таваг, жимс, ногоо угаагч болон гоо сайхан, гэр ахуйн төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.  Манайх 2013 онд анх хулсны мяндас, хулсны нүүрсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн оруулж ирсэн. Одоо бол хулсны мяндас,  хулсны нүүрс, хулсны шүүс, хулсны цуу зэрэг дөрвөн төрлийн  гэр ахуй, гоо сайхан, бэлэн хувцас гэсэн 50 гаруй бүтээгдхүүнийг үйлдвэрээс нь шууд захиалан авч хэрэглэгчиддээ хүргэж байна.  Хүн төрөлхтөн хөгжихийн хирээр химийн бодис бүхий өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүнийг хэрэглэх болсон. Харин одоо дэлхий нийтээрээ химийн бодисоос татгалзаж байгаа энэ үед хулс эрүүл аюулгүй хамгийн сонгодог эко бүтээгдэхүүн юм.

-Хулсны мяндасаар хийсэн дотуур хувцас, оймс, гэрийн халаад, гар нүүрийн болон ванны алчуур байна. Онцлог нь?

-Хөлөргөхгүй, ямар ч халуунд сэрүүн мэдрэмж төрүүлнэ.  Дээрээс нь бактери үүсгэхгүй, үнэр гарахгүй. Суганы хулмастай хүмүүс манай хувцас өмсөхөд таагүй үнэр нь тархдаггүй болохоор өөртөө итгэлтэй алхаж болно. Дотуур хувцас, оймс ч гэсэн адилхан. Ажлын ачаалал болон хөдөө олон хоногоор яваад сольж чадахгүй байлаа гэхэд ямар ч асуудал үүсэхгүй.  Бусад бэлэн хувцасны тухайд захиалаад аваад ирэхээр арай үнэтэй зарагдах болчихдог. Бидний бас нэг гол зорилго бол аль болох хямд үнэ тогтоох сонирхолтой. Улс орны эдийн засаг, иргэдийн амьдрал ямар байгаа билээ.  Тэгээд  энэ жилээс бэлэн хувцсыг өөрсдөө хийж эхлэх гэж байна. Миний охин Ж.Анужин хувцас дизайны  чиглэлээр энэ жил төгсөнө. Эхний захиалсан хулсны мяндсан даавуунууд өчигдөр ирлээ, анхны захиалгаа өнөөдөр авлаа.

-Гоо сайхны бүтээгдхүүний онцлогийн тухайд?

-Хулсны шүүс, нүүрс, цуун бүтээгдэхүүнүүд байна. Хулсны нүүрсэн бүтээгдэхүүн ариутгах чадвартай. Хулсны нүүрсийг  агаар цэвэршүүлэх, ус цэвэршүүлэхэд хэрэглэнэ. Хулсны нүүрсний оо бол үнэхээр супер.  Хулсны нүүрсийг хатуулаг  ихтэй усанд хийгээд буцалгахад  их гоё зөөлөн амттай болгодог. Хулсны нүүрсийг одоо нунтаглаад гуриланд хольж хэрэглэж байгаа. Энэ нь тураах болон ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ.

-Хулсны шүүс бүхий бүтээгдхүүний онцлог гэвэл?

-Хулсыг доороос өрөмдөж цоолоод гуурс шургуулж шүүсийг нь авдаг. Хулсны шүүс 21-04 цагийн хооронд ялгардаг. Энэ шүүсийг уухаас гадна  байгалиасаа цэвэрлэх чадалтай. Тийм учраас хулсны шүүсээр угаалгын төрөл бүрийн шингэн үйлдвэрлэдэг. Хулсны шүүсээр хийсэн угаалгын шингэн, аяга таваг угаагч, жимс угаагч бол ямар ч химийн бодисгүй. Хулсны гоо сайхны бүтээгдэхүүнүүд бол арьсыг гүн чийгшүүлэх зориулалттай. Хулсны шүүс бол угаасаа хамгийн гайхамшигтай гүн чийгшүүлэгч.  Манай Солонгосын брэндийн ком бүтээгдэхүүн байна. Усан суурьтай маш чанартай.  Нүүрний арьсны бүх асуудал хуурайшилтаас үүсдэг. Үрчлээ, нөсөө, өнгөө алдана, сулрах гэх мэтээр. Япон, Солонгос, Хятад хүмүүс 60 70 настай ч өнгөлөг гоё арьстай байдгийн нууц нь ерөөсөө л арьсандаа чийгийг хангалттай өгчээ.  Манай хулсны чийгшүүлэгч бүтээгдэхүүн бол гайхамшигтай. Хүмүүс тав зургаагаар  нь авдаг. Нэг нь 12000 төгрөгний үнэтэй. Үс, хумс, нүүр, гар, биендээ ч түрхдэг. Эрчүүд зун арьсандаа түрхэхэд түлэгдэхгүй, хорсохгүй. Нарны хэт ягаан туяанаас арьсаа сайтар хамгаалж байхгүй бол арьсны хавдар хүртэл үүсгэдэг. Манай энэ бүтээгдэхүүн чийгшүүлээд зогсохгүй хамгаалдаг давуу талтай.

-Хулсны нүүрсэн дэр байна. Үр дүнг нь ярьж өгөөч?

– Хулсны нүүрс нь эрүүл мэндэд их тустай. Энэ дэр бол цусны эргэлтийг сайжруулдаг, нойронд  сайнаар нөлөөлнө. Толгой нь байнга хөлөрдөг хүүхдүүдэд манай дэрийг хэрэглэснээр дахин хөлрөөгүй гэж хэлдэг.

-Ариун цэврийн хэрэглэл, ОО цаас, нойтон салфетка байна…?

-Хулсны нүүрстэй ариун цэврийн хэрэглэл нь чийг татахгүй, бактери үржихгүй, үнэрийг хязгаарлаж өгнө. Хуурай,  зөөлөн,  таатай мэдрэмж төрүүлэхээс гадна шингээх чадвар өндөртэй.  Манай энэ ОО цаас л гэхэд цайруулагч химийн бодис цацагдаагүй учраас бүдүүн шулуун гэдэсний янз бүрийн бактер үүсэхээс сэргийлдэг. Химийн найрлагагүй учраас тасардаггүй, удаан хэрэглэнэ. Нэг удаад  нэг дөрвөлжинг л хэрэглэдэг. Манай ОО цаас, нойтон салфеткаг дархлаа султай хүмүүс, нярай хүүхэд, хэвтрийн хүмүүст хэрэглэхийг зөвлөдөг. Нойтон салфетка  100 хувь  хулсны мяндас, 50 хулсны мяндсан гээд хоёр өөр байна. Бактери үржихгүй, хэт ягаан туяаг арьсанд нэвчүүлэхгүй, химийн бодис агуулаагүй. Бид өөрсдөө 100 хувь эко бүтээгдэхүүн гэдгийн мэддэг. Харин хүмүүст таниулах, ялгааг нь мэдрүүлэхийн тулд зарим бараан дээр хулсны найрлагыг 100 хувь, 50 хувь гэх мэтээр оруулж ирдэг. Хулсны салфетка урагдахгүй, бөөсрөхгүй, удаан хатна. Нялх хүүхдэд хэрэглэхэд маш тохиромжтой.  Хөдөө явж байхдаа халбага, сэрээгээ ч арчаад хэрэглэж болдог.

-Бид нар ихэвчлэн өсвөр насны охидоороо гарыг нь хамгаалахгүйгээр угаагч бодисоор аяга таваг угаалгадаг. Гэтэл нийслэлийн хөрсний бохирдолд аяга таваг угаагч Fairy бүтээгдэхүүн онцгой нөлөө үзүүлдэг байна. Тэгэхээр бид үр хүүхдийнхээ ирээдүйд өөрсдөө аюул учруулж байгаа мэт санагдсан?

-Fairy болон нийтлэг угаагч шингэнүүд бүгд химийн бодис агуулдаг.  Ойрхон жишээ авья. Удаан ашиглаагүй харласан  суултуурыг 00 цэвэрлэгчээс илүү fairy арилгаж чаддаг. Ийм хүчтэй. Гэтэл зөөврийн устай газруудад  бүрэн арилгаж чадалгүй хэрэглэж байна. Олон дахин зайлахгүй бол арилдаггүй байхгүй юу. Тэгэхээр бид идээд байна гэсэн үг.  Энэ хулсны шүүсээр хийсэн угаагч химийн бодисгүй, маш хурдан арилдаг, жаахан усаар нэг зайлахад л арилна. Аягаа угаагаад хөмрөөд тавихад арчсан юмшиг гялалздаг. Олон улсын нэг туршилт бий. Хулсны шүүсээр хийсэн угаагч, бусад угаагч хоёрыг халбага дээр  хийгээд доороос нь лаагаар төөнөж буцалгана. Ширгэж дуусахад хулсны угаагч цав цагаан, нөгөө угаагч тас хар болж хатдаг. Бид удахгүй Саруул зах дээр нээгдэх дэлгүүртээ туршилтуудыг хийж үзүүлэх болно.

-Хулсны нүүрсээр ундны ус бас тасалгааны агаарыг цэвэршүүлж болдог гэсэн. Тодруулбал?

-Ундны усандаа хулсны нүүрсийг 6 цаг байлгахад цэвэршдэг. Мөн хамт буцалгаж болно. Будааныхаа дээр тавиад агшаадаг. Япончууд будаагаа бүгд хулсны нүүрстэй агшаадаг. Зөөлөн амттай болгохоос гадна бактери устгана. Хэт ягаан туяа нэвтрүүлэхгүй. Будаа элгэнд очиж задардаг учраас сайн зөөлрүүлж агшаадаг. Манай энэ сагстай хулсны нүүрсийг гэртээ хоёр газар тавьчихад агаар байнга цэвэр байна. Үүнийгээ сардаа нэг удаа наранд тавьчихаар өөрийгөө цэвэршүүлчихдэг.

-Улавч бас төрөл бүрийн байна. Хэрэглэгчдийн сэтгэгдлээс хуваалцаач?

-Манайхаас байнга  улавч авдаг нэг хүн бий. Улиралдаа нэлээн олон ширхэгийг ирж авдаг. Тэр хүн “Бид хятад, солонгос гуталнуудаас татгалзаж чадахгүй. Амьдралын түвшин бол ийм байна. Харин хүүхдүүддээ, ач зээ нартаа энэ улавчаас дэвсээд өгчихээр чийг татахгүй, шивэртэхгүй сайн байдаг” гэж ярьсан. Энэ улавч бол дундаа хулсны нүүрстэй. Улавчны чийг дороо хуримтлагддаг учраас  хулсны нүүрсээр тусгаарлаж хөлийг хуурай байлгахаас гадна бактерийг устгаж үнэрийг гадагшлуулахгүй.  Өөрөө ариутгадаг учраас бактерийг устгаж үнэргүй байна гэсэн үг.

Танай шүдний оо их алдартай юм байна. Орж ирсэн хүн болгон л авч харагдлаа, зарим нь зорьж ирж авч байна. Тодруулаач?

-Шүд цайруулдаг супер бүтээгдэхүүн л дээ. Хүүхдийн оо нь бол хорхойтохоос 100 хувь хамгаалдаг. Цайруулдаг оог нэг удаадаа цагаан будааны чинээ л хэрэглэнэ. Амандаа ус балгахгүйгээр хуурайгаар угаагаад дараа нь амаа зайлна. Өглөө нэг угаачихад ам өдөржин цэвэрхэн, өнгөр тогтохгүй, шүлс өтгөрөхгүй сайхан мэдрэмж төрүүлнэ. Тамхи, кофе, бусад шалтгааны шар, харыг сайн арилгадаг учраас хүмүүс ихэнх нь зорьж ирж авдаг юмаа.

-Хулсны цуу гэсэн бүтээгдхүүнээ яриач?

-Хулсны  дотор эдээс гаргаж авдаг. Гуужуулах үйлчилгээтэй. Манайд байгаа энэ хулсны цууг нүүрээ угаана,  хөлний эвэр гуужуулна, хөлний үнэрийг арилгана, гар хөлрөхөд зэргээр  хэрэглэж байна. Бактери устгадаг.  Хөлний эвгүй үнэрийг эсрэг сайн үр дүнтэй бүтээгдэхүүн юм.

-Танайхыг гоо сайхны салон нээсэн гэж байсан. Тэр талаас мэдээлэл өгөөч?

-Би Хятадад уламжлалт анагаах ухааны чиглэлээр нэг жил сурсан. Эндээс сурсан мэдсэнээ ашиглаад мөн ажил дээрээ тулгуурлаад ардын эмээр гоо сайханы эмчилгээ хийж эхэлж байна. Бүтээгдхүүнээ бүгдийг нь өөрөө сонгож авч ирсэн. Эхний ээлжинд Орчлон хотхонд нээлээ.  Хятадын ардын уламжлалт эмчилгээг гоо сайханд ашиглах нь өндөр үр дүнтэй.  Асуудалтай арьстай хүмүүст тохирсон үр дүнг нь шууд мэдрэх тийм үйлчилгээг үзүүлж байна.

Танай бүтээгдхүүний үйлдвэрлэгчид нь өөр өөр байдаг юм байна. Тэгэхээр энэ олон газартай шууд харилцаж захиалга хийх хүндрэлтэй юу?

-Манайх зах зээлийн ойр, хүмүүсийнхээ худалдан авах чадварыг тооцоолоод хамгийн ойрхон БНХАУ-аас бараагаа  авдаг. Хамгийн шилдэг, хамгийн том үйлдвэрүүдтэй шууд харилцаа хийдэг.  Би БНХАУ сурч ажиллаж 10 гаруй жил амьдарсан. Хятад хэлний орчуулагч багш, олон улсын худалдааны мэргэжилтэй. Тийм болохоор  өөрөө харилцаад бараагаа захиалаад авдаг учраас  манайх үнийн хувьд харьцангуй хямд байдаг.

-Та цаашид юуг хийхээр төлөвлөж байна вэ?

– Эрүүл амьдрал, эрүүл бие гэдэг өнөөдөр бидний аягаа арчих алчуур, шүдээ угаах оо сонгохоос эхэлж байна. Тэгэхээр дэлхий нийтээрээ таашаан хэрэглэж буй хулсны шидэт бүтээгдэхүүн бүрийг Монголчууддаа хүргэхийг зорьж байна. Бид өдөр тутмын хэрэглээнээсээ хордож буйгаа анзаарахгүй мэдэхгүй олон жил болсон. Харин өнөөдөр хүн бүхэн эко хэрэглээг эрхэмлэж химийн найрлага бүхий хэрэглээнээс татгалзаж байгаа энэ үед  хамгийн зөв сонголт бол хулсны эко бүтээгдэхүүнүүд юм. Хөгжил дагаад өвчлөл нэмэгдэж байгаа. Тэгэхээр бид өдөр бүр эко бүтээгдэхүүн хэрэглэж байх нь зүйтэй юм. Манайд оруулж ирдэг хулсны бүтээгдэхүүнүүд бол танд сэтгэл ханамж, өндөр үр дүн, эрүүл амьдралыг бэлэглэнэ гэдгийг би нүүр бардам хэлж чадна. Та бүхэн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: 99093242 холбогдоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу 

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ

Ж.ШИЖИР: Одоогоор манай системийг 100 хувь ашиглаж байгаа нэг ч сургууль алга байна

IT салбарт тасралтгүй түүчээлж амжилтаараа ялгарч байгаа “ТОМ АМЖИЛТ” ХХК-ийн ерөнхий захиралтай Амж

2021-05-07

“ODOSURY платформ сургалтын сан асар их, хамгийн хямд, ашиглахад ч хялбар”

Цар тахалтай байгаа онцгой нөхцөлд сургалтын систем онлайн хэлбэрт эрчимтэй шилжиж байна. Үүнтэй хол

2021-05-07

“Асарч хамгаалж чадахгүй бол ядаж хүүхдийнх нь мөнгийг хүүхдэдээ өгчих”

Сар бүр олгодог хүүхдийн 100 мянган төгрөг, Засгийн газрын дэмжлэг болох 300 мянган төгрөгийн ал

2021-04-30

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль