Сэтгэцийн хямралд орсон АНУ-ын гимнастикийн од олимпын тэмцээнийг орхилоо

2021-07-28 Дэлхийд 0

Олимпын дөрвөн алтан медальтай АНУ-ын гимнастикч Саймон Байлз өчигдөр орой багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоос татгалзжээ.

Тэрбээр модон морьтой үзүүлбэрийг 13.766 оноотой гүйцэтгэснийхээ дараа ийм шийдвэр гаргасан байна. Энэ нь түүний хувьд олимпын наадамд авч байсан хамгийн муу оноо юм.

Байлзгүйгээр өрсөлдсөн багийн бусад гишүүд нь ОХУ-ын багт ялагдаж, мөнгөн медаль зүүсэн байна.

“Тааруу оноо авсныхаа дараа дахин өрсөлдөх хүсэлгүй болсон. Би сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй болжээ. Яг одоо миний эрүүл мэнд спортоос илүү чухал байна. Тамирчид бид дэлхийн нийтийн хүслийг биелүүлэх гэж зүтгэхийн оронд өөрсдийн сэтгэл санаа, бие махбодод анхаарах хэрэгтэй. Бид зөвхөн тамирчид биш, бас жирийн хүн гэдгийг мартах ёсгүй. Олимпын наадам хэчнээн чухал ч би эндээс дамнуурган дээр хэвтэж буцмааргүй байна” гэж Байлз ярьжээ.

Сүүлийн үед спортын оддын дунд сэтгэл зүйн дарамтын асуудал яригддаг болоод байгаа. Тавдугаар сард Японы газрын теннисний од Наоми Осака сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах үүднээс “French Open” тэмцээнээс нэрээ татаж байсан юм.

Саймон Байлз бол АНУ-ын түүхэнд хамгийн өндөр амжилт гаргасан гимнастикч. Тэрбээр Риогийн олимпын наадмаас дөрвөн алт, нэг хүрэл медаль зүүж байв.

Дэлхий, олимпын нийт 30 медальтай тэрбээр Токиогийн наадмаас дөрвөн медаль авбал эрэгтэй, эмэгтэй бүх тамирчдаас хамгийн олон медальтан болж спортын түүхэнд бичигдэх байжээ.

Байлз одоогоор Токиод гимнастикийн таван төрлөөр алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгараад байгаа. Гэвч тэр Пүрэв гарагт болох дараагийн тэмцээнд өрсөлдөх эсэхээ шийдээгүй байна.

“Пүрэв гарагт юу болохыг тухайн үед нь шийдэх байх” гэж Байлз мэдэгджээ. Хэрвээ тэр дараагийн тэмцээнд түрүүлбэл 1968 оноос хойших хугацаанд гимнастикийн бүх төрөлд олимпын аварга болсон анхны тамирчин болно.

АНУ-ын гимнастикчид багийн төрлөөр энэ удаагийн олимпын наадмын алтан медалийг зүүх хамгийн өндөр магадлалтай байсан юм. Тэд 2011, 2014, 2015, 2018, 2019 онуудад таван удаа дэлхийн аварга болж, Лондон, Риогийн олимпын наадмуудаас алтан медаль зүүгээд байжээ.

Өчигдөр багийн төрөлд Байлзийг Жордан Чайлз оролж өрсөлдсөн ч ОХУ-ын багт ялагдаж, мөнгөн медаль зүүсэн юм.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ

Спутник V вакцинд зөвшөөрөл олгох үйл явцыг ДЭМБ түр зогсоожээ

[caption id="attachment_48998" align="aligncenter" width="2560"] ST PETERSBURG, RUSSIA - OCTOBER 7,

2021-09-17

Германыг 16 жил удирдсан “Төмөр хатагтай”-н асар том орон зай

ХБНГУ-ын төрийг бүтэн 16 жил жолоодсоны эцэст канцлер Ангела Меркел энэ сард болох сонгуульд нэр

2021-09-15

Украинчууд крилл үсгийг латинаар солих уу?

Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын консулын нарийн бичгийн дарга Алексей Данилов ол

2021-09-14

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тун хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...