Монгол Улсын цагдаагийн байгууллагын долоон алба хаагч Өмнөд Суданыг зорилоо

2021-07-28 Дэд онцлох 0

НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Цагдаагийн албанаас Африк тивийн Бүгд Найрамдах Өмнөд Судан улс дахь Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын цагдаагийн байгууллагын долоон алба хаагч үүрэг гүйцэтгэхээр болжээ.

Монгол Улс цагдаагийн байгууллагаас сүүлийн таван жилийн хугацаанд НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн зөвлөхөөр нийт 19 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар Бүгд Найрамдах Өмнөд Судан болон Бүгд найрамдах Судан улсын дундын бүсэд нэг алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд бусад нь эх орондоо ирсэн байна.

Энхийг дэмжих ажиллагаа /UNMISS/-нд 2016 оноос хойш манай байгууллагын нийт 20 алба хаагч томилогдож, хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр, амжилттай гүйцэтгэснийг НҮБ-аас өндрөөр үнэлж, уг ажиллагаан дахь Монгол Улсын цагдаагийн ажилтны орон тоог найм болгон нэмэгдүүлжээ.

Одоогоор дэлхий дээр явагдаж буй энхийг дэмжих 12 ажиллагаанаас цэрэг, цагдаагийн хүч, төсөв, хамрах хүрээгээрээ томоохонд тооцогдож буй UNMISS ажиллагаа нь БНӨСУ 2011 онд тусгаар тогтносноос хойш НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр явагдаж эхэлсэн түүхтэй. Уг ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэснээр тухайн ажиллагааны цагдаагийн албаны удирдлагуудын итгэл, хүндэтгэлийг хүлээж, орон тоогоо нэмэгдүүлж чадсан төдийгүй Монголын цагдаагийн ур чадварыг өндрөөр үнэлүүлсэн билээ.

Эх сурвалж: ЦЕГ

Холбоотой мэдээ

Монголд анх 5G сүлжээг 2019 онд туршиж байжээ

Одоогоос гурван жилийн өмнө 2018 оны Пёнчаны өвлийн олимпын үеэр Солонгосын SK telecom компани д

2021-09-17

“Цонхон дээрээ хуулга наалгаад алергигаа мартлаа гэсэн хүмүүс олон байдаг”

Улаанбаатар хотын томоохон барилга, бүтээн байгуулалтуудын цонх, шилэн фасадыг “чимдэг” SafetyFilm б

2021-09-16

“Төр бизнест оролцвол эдийн засаг сэргэхгүй”

Цар тахал дэгдсэн цагаас хойш бүтэн хоёр жил өнгөрч байна. Энэ хугацаанд хөл хорионоос үүдсэн хя

2021-09-16

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тун хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...