ТОКИО 2020: Спортын хоёр төрөлд Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө

2021-07-29 Нийгэм 0

Монгол Улсын баг тамирчид өнөөдөр олимпын наадмын хоёр төрөл өрсөлдөнө.

Өнөөдөр өглөө Улаанбаатарын цагаар 08:00 цагт эмэгтэйчүүдийн 25 метрийн хийн гар бууны төрөлд чансаа тогтоох буудлага эхэлсэн. Энэ төрөлд Бээжингийн олимпын мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, залуу тамирчин Ц.Анударь нар цэц мэргэнээ сорьж байна.

Мөн энэ өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жингийн барилдаан Улаанбаатарын цагаар 10:00-13:30 цагт болно. Энэ барилдаанд манай улсын тамирчин Л.Отгонбаатар хүч үзэх бөгөөд түүний эхний учраа нь Эстонийн бөх Григори Минаксин байна.

Дээрх цагт жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас О.Мөнхцэцэг зодоглоно. Тэрбээр эхний тойрогт Израилийн жүдоч Инбар Ланиртай учраа таарчээ.

Холбоотой мэдээ

Монголд анх 5G сүлжээг 2019 онд туршиж байжээ

Одоогоос гурван жилийн өмнө 2018 оны Пёнчаны өвлийн олимпын үеэр Солонгосын SK telecom компани д

2021-09-17

Ойн салбарын ажилчдын өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ойн салбарын ажилчдын өдрийг

2021-09-17

Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайн Ван И-тэй уулзав

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 9 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Душанбе хотноо болж буй ШХАБ-ы

2021-09-16

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тун хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...