Н.Байгалмаа агсны ээж охиныг нь гүтгэсэн хэргээр Э.Цэрэндолгорыг шүүхэд өгчээ

2021-07-30 Нийгэм 0

Тэмээчин нэрээр овоглосон Н.Байгалмаа бүсгүй амиа алдаад хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Тэрбээр Улаанбаатар хотоос Их Британийн нийслэл Лондон хот хүртэлх 12,000 км замыг гурван жилийн хугацаанд тэмээгээр туулах уртын аяллаа эхлүүлсэн дайчин бүсгүй байв. Амиа алдахаасаа өмнө өөрийн хувцасны “Тэмээ брэнд”-ийг үүсгэн байгуулаад байсан бөгөөд өнгөрөгч тавдугаар сарын 15-16-нд шилжих шөнө Нийслэлийн Налайх дүүрэг дэх шинэхэн барьсан таван ханатай гэртээ галд өртөж амиа алдсан билээ.

Харамсалтай нь өдгөөг хүртэл албаны хүмүүс галын шалтгаан, талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлтийг танилцуулалгүй, нууцлаг хэвээр байлгаж буй. Энэ нь талийгаачийн ар гэр, цаашлаад иргэдийг төөрөгдүүлсэн хэвээр.

Талийгаачийн хадам ээж, иргэн Э.Цэрэндолгор өөрийн цахим хуудастаа талийгаачийг амиа алдах үедээ ганцаараа бус иргэн Э гэх хүнтэй хамт амиа алдсан, урд өдөр нь маш их архидалт болсон хэмээх зүйлсийг эх сурвалжаараа дамжуулан мэдсэн тухайгаа бичиж байв. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү үгүйсгэсэн. Тэгвэл уг асуудлаар талийгаачийн ээж Ж.Норжмаа, охиныг нь гүтгэж, нэр хүндэд нь халдсан үндэслэлээр иргэн Э.Цэрэндолгорыг шүүхэд өгсөн тухай эх сурвалж мэдээллээ. Бид тухайн мэдээллийн мөрөөр иргэн Ж.Норжмаатай холбогдоход:

-Ж.НОРЖМАА: ОХИНЫХОО НЭР ТӨРИЙГ СЭРГЭЭХЭЭР Э.ЦЭРЭНДОЛГОРЫГ ШҮҮХЭД ӨГСӨН-

“Э.Цэрэндолгор миний охиныг үндэслэлгүйгээр гүтгэсэн. Тиймээс би охиныхоо нэр төрийг сэргээлгэхээр шүүхэд өгсөн. Хэрэгтэй холбоотойгоор би өмгөөлөгч авсан. Өмгөөлөгч маань намайг хэвлэлд яриа өгөхийг хориглосон байгаа. Тиймээс өөр зүйл хэлэх боломжгүй байна” гэв.

Э.ЦЭРЭНДОЛГОР: МИНИЙ ТАЛИЙГААЧИЙН ТУХАЙ ХЭЛСЭН ЗҮЙЛИЙГ НОТЛОХ ХҮМҮҮС БИЙ

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс иргэн Э.Цэрэндолгортой холбогдож тодруулахад:

“Надад одоогоор шүүхийн мэдэгдэл ирээгүй байна. Шүүхэд өгсөн эсэхийг нь сайн мэдэхгүй юм. Өгсөн байсан ч надад нөлөөлөхгүй. Би хууль, шүүхийн өмнө өөрийн хэлснийг л хэлнэ. Миний талийгаачийн тухай хэлсэн зүйлийг нотлох хүмүүс бий. Тэглээ гээд би эх сурвалжаа ил болгож чадахгүй. Миний хэлснээр талийгаач нь иргэн Э-тэй хамт амиа алдсаныг цагдаагийн байгууллага мэдэж байгаа. Мөн би талийгаачийг гаднын нөлөөтэй амиа алдсан гэж бодож байгаагаа ч хэлсэн. Х.Баатархүү худал мэдээлэл хийснийг ч би тухайн үед хэлсэн. Намайг үнэхээр шүүхэд өгсөн байсан ч, би өмгөөлөгч авахгүй, тэгэх шаардлагагүй” гэв.

Иргэн Ж.Норжмаа, Э.Цэрэндолгорыг шүүхэд өгсөн эсэхийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс асуухад, “Энэ тухай мэдээлэлгүй байна. Цагдаагийн байгууллагаас зохих мэдээллээ хийсэн” гэв.

Холбоотой мэдээ

Монголд анх 5G сүлжээг 2019 онд туршиж байжээ

Одоогоос гурван жилийн өмнө 2018 оны Пёнчаны өвлийн олимпын үеэр Солонгосын SK telecom компани д

2021-09-17

Ойн салбарын ажилчдын өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ойн салбарын ажилчдын өдрийг

2021-09-17

Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайн Ван И-тэй уулзав

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 9 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Душанбе хотноо болж буй ШХАБ-ы

2021-09-16

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тун хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...