У.Хүрэлсүх: Би намаа доромжлуулахгүй

2017-08-28 Нийтлэл 0

МАН-ын Залуучуудын холбоог тэргүүлж  намын залуучуудын урам зориг эрч хүчийн билэг тэмдэг байсан У.Хүрэлсүх 2000оноос хойш гурван ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тэрбээр гурав дахь удаагаа сонгогдчихоод тун удалгүй бүрэн эрхээсээ татгалзаж  байсан. Түүнийг улстөрд амьдарч байх  он жилүүдэд нам нь нэгдэж, задарч, бүр ч дээрэлхүүлж ч явсан. Намынх нь хуучин байр руу хүмүүс дайрч туг дарцгийг нь урж орхиход У.Хүрэлсүхээс өөр намаа доромжлуулахгүй гээд УИХ-ын чуулган дээр гарч ирсэн гишүүн байгаагүй л юм. Түүнийг Монголын ард түмэн мужик хэмээн үнэлдгийг өнөөдрийн үүсэж буй нөхцөл байдлаас та бүхэн харж байна. Энэ хүн ямар ч байсан өөрөө өөр дээрээ тагнан турших ажиллагаа зохион байгуулж явах эр хүн биш гэдгийг амтай бүхэн ярьж байна.

У.Хүрэлсүхийг намаа талцуулж байна гэж хорьж цагдах дээрээ тулаад байгаа. Гэвч түүний  улс эх орон,  намынхаа төлөө гэсэн чин үнэнч сэтгэл зүрх нь өнөөдрийн МАН-д болж буй авилгал, хээл хахуультай эвлэрч чадахгүй нь улмаас үүсэж буй хэрэг гэдгийг уншигч та бүхэн мэдэж байгаа. Төрийн албыг 60 тэрбумаар дамнан наймаалцах тухай ярилцсан бичлэг ил гарч ард түмнийг сэрд хийлгэсэн. Гэвч тэр бичлэгийг МАН-ын удирдлагууд өнөөдрийг хүртэл эвлүүлэг хэмээн гүтгэж байна. Мөнгө улаан нүд цагаан болсон өнөөдрийн нийгэмд бичлэг бүхнийг эвлүүлэг гээд гүтгэж болох ч Ард түмний баатар хүүг “өөрөө өөрийгөө тагнаж чагнасан” гэж үзвэл намын нөхөд ч ард иргэд ч энэ худалтай эвлэрч чадахгүй. Тэр ч байтугай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “…Би бол Шадар сайдаа тагнаагүй. Харин миний ойрын хүмүүс хийсэн үгүйг мэдэхгүй” гээд намынхаа удирдах зөвлөлийн хурал дээр хэлж байсан хүн шүү дээ. Хөөгөөд үзвэл энэ бас л баримт.

 

АТГ жилдээ цөөхөн удаа арай ядаж мэдээлэл хийдэг газар. Гэтэл У.Хүрэлсүх дээр ямар хурдан ажиллаж хөнгөн хуумгай мэдэгдэл хийж байгааг Монголын ард түмэн харлаа. Тэр ч байтугай 60 тэрбумын хэрэгтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд даргын суудалд очсон дарга нарыг дуудан байцааж авилга өгч албан тушаалд очсон эсэхийг нь тодруулахад нэг ч хүн авилга өгөөгүй гэсэн мэдүүлгийг өчсөн гэнэ. Эрүүл хүний ухаанаар бодоод үзэхэд “би авилгал өгч албан тушаалд очсон” гэж ямар хүн мэдүүлэх вэ. АТГ хэнийг өмөөрч хэнийг өшиглөх гэж ажиллаж байгааг иргэн та бодоод үзээрэй.

60 тэрбумын хэрэгтэй эвлэрч чадахгүй гэснээс үүдэж У.Хүрэлсүхийг Ардчилсан намтай нийлж засаг унагаж өөрөө ерөнхий сайд болох санаатай байна гэж хэвлэлээр гүжирдэх боллоо. Хээл хахуультай эвлэрч чадахгүй хүн урвагч гэж цоллуулдаг ямар нийгэмд бид амьдраад байна вэ. Дээр нь ерөнхий сайд болохыг санаархаж гэх, У.Хүрэлсүх албан тушаал эрх мэдэлд амин голоосоо хайртай байсан бол нэгэн цагт УИХ-ын гишүүнээсээ өнөө цагт Шадар сайдаасаа бууж намынхаа шударга үнэний төлөө үзэлцэхгүй байсан юм. Тэр өнөөдөр МАН-ын жирийн иргэн тэр намаа цэвэрлэх их үйлсэд ханцуй шамлан орсон эрийн шийр юм шүү.

 

Холбоотой мэдээ

ЮНЕСКО: Танхимын хичээл хориглосноор бага ангийн 100 сая хүүхэд уншиж чадахгүй байна

-Хичээл эхлээд 10 хоноход 43.3 мянган хүүхэд халдварын улмаас цахим сургалтад шилжжээ- Манай улсын

2021-09-28

NEW BOOK | 20 хүүхэдтэй ангиас гарч 200 ажилтантай компани босгосон түүх

Ном гэж сонин эд шүү. Цагаан цаас, хар бэхээр л ертөнцийг багтааж, дурдатгалыг шингээж чаддаг. Стрес

2021-09-13

Иргэн Ж.Энхбат “Баянзам” ТББ-тай “буруу гараар” нийлсэн Л.Халтар сайдыг АТГ-т шалгуулахаар өглөө

Иргэн Ж.Энхбат Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нь өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж хуулиар ол

2021-09-03

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...