Ялагдсан Макгрегорыг Оросын тамирчин тулаанд дууджээ

2017-08-28 Нийгэм 0

Мэргэжлийн боксын домог болсон тамирчин Флойд Мэйведэртэй тулалдаж, ялагдсан холимог тулааны тамирчин Конор Макгрегорыг Оросын тамирчин Хабиб Нурмагомедов тулаанд дууджээ.

Ням гарагт Лас Вегаст болсон “Мөнгөний тулаан” дуусаад нэг цаг болж байхад Нурмагомедов өөрийн инстаграм хуудсанд “12 дугаар сарын 30. UFC 219. Яагаад болохгүй гэж? Миний бодлоор арванхоёрдугаар сар бол энэ тулаанд хамгийн тохирох хугацаа. Тэр бас Мэйведэртэй тулалдсаныхаа дараа надтай үзэлцмээр байна гэж хэлж байсан” хэмээн бичсэн байна.

Түүний уг бичлэгт UFC-ийн тэргүүн Дана Уайт хариулахдаа “Конор надад юу гэж хэлснийг чи мэдэж байгаа юу? Тэр Орост Хабибтай тулалдмаар байна гэсэн” гэж бичжээ.

Эдүгээ 29 настай Хабиб Нурмагомедов нь 24 ялалт, нэг ч ялагдалгүй яваа холимог тулааны тамирчин. Тэр энэ амжилтаараа хамгийн олон удаа тасралтгүй ялсан холимог тулааны дээд амжилтуудын нэгийг эзэмшдэг.

Өнгөрсөн онд UFC түүнийг хөнгөн жингийн дэлхийн номер нэг тамирчинд өргөмжилж байв.

Хабиб нь ОХУ-ын Дагестаны БНУ-ын Авар үндэстэн юм.

Мэргэжилтнүүд Конор, Хабиб нарын тулгаралтыг MMA-ын мөрөөдлийн тулаан болно гэж үзэн хүлээсээр байгаа ажээ.

Эх сурвалж: Russia Today

Холбоотой мэдээ

Эрээний боомт хаагдаж, эдийн засаг элгээрээ хэвтлээ

Улсын хэмжээнд байнгын ажиллагаатай нийт 24 боомт байдгаас өнөөдрийн байдлаар 15 нь л ажиллаж байгаа

2021-10-19

Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд за

2021-10-19

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...