Г.Чулуунбаатар: Багш нарын цалинг нэмэгдүүлэх талаар ажиллаж байна

2017-08-29 Нийгэм 0

Цалингаа нэмэгдүүлэхийг хүссэн багш нарын төлөөлөл цалин нэмэгдүүлэх талаар болон хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотой зарим асуудлаар БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар болон Сангийн яам, ХНХЯ-ны төлөөлөлтэй уулзаж санал солилцож байна.

БСШУС-ын сайдтай уулзаж шаардлага хүргүүлж буй түр хорооны төлөөлөл “Монголын багш нарын 80-90 хувь нь цалингийн болон ипотекийн зээлтэй. Бага цалинтай тул зээлээ төлж чадахгүйд хүрээд байгаа. Гэсэн хэдий ч багшийн ёс зүй болон шавь нараа бодоод удаан хугацаанд тэвчсэн. Гэтэл Монголын багш нар 500 мянган төгрөгөөр амьдрахад хэцүү байна. Тиймээс багш нарын цалинг нэг сая зургаан зуун мянган төгрөг болгох бодит шаардлагыг хүргүүлж байна” гээд “Бүхий л салбарын ирээдүйн боловсон хүчин болох хүүхдүүдэд сургуулийн өмнөх болон бага, дунд ангийн боловсрол хамгийн чухал. Тэдэнд боловсрол олгох багш боловсон хүчин хамгийн чухал. Гэвч амьдралд хүрэлцэхүйц цалин авдаггүй учир өөр салбар руу хөрвөх, БНСУ-д ажил эрхлэхээр явах нь ихэссэн. Тиймээс амьжиргаанд хүрэлцэхүйц цалин авахыг хүсч байна” гэдгээ илэрхийллээ.

Харин Г.Чулуунбаатар сайд “Багш нарын хөдөлмөр сэтгэл зүйн ачаалалтай онцлог ихтэй ажил. Багш нарын амьдралд үүссэн эдийн засгийн хүнд байдлыг ойлгож, санал нэг байна. Түр хорооны гишүүд цалин нэмэгдүүлэх шаардлага тавьсантай санал нэг байгаа тул БСШУСЯ, Сангийн яам, ХНХЯ-наас ажлын хэсэг гарч судалгаа хийж багш нарын цалинг нэмэгдүүлэх талаар ажиллаж байгаа. Шаардлага тавихыг зүй ёсны гэж үзэж байгаа ч ажил хаялт зарлаж, ажлаа гажуудуулахгүй байхыг хүсч байна. Тодорхой хэмжээнд үе шаттай судалгаа хийж үр дүнгээс цалингийн хэмжээг нэмэгдүүлнэ” хэмээлээ.

Холбоотой мэдээ

Эрээний боомт хаагдаж, эдийн засаг элгээрээ хэвтлээ

Улсын хэмжээнд байнгын ажиллагаатай нийт 24 боомт байдгаас өнөөдрийн байдлаар 15 нь л ажиллаж байгаа

2021-10-19

Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд за

2021-10-19

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...