ЗӨВЛӨГӨӨ: Могойд хатгуулсан хүнд хүргэх анхны тусламж

2021-08-13 Зөвлөгөө 0

Могойд хатгуулсан үед ямар арга хэмжээ авах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна. Могойд хатгуулсан л бол заавал эмчид хандана. Эмч ирэх зуур хатгуулсан хүнийг хэвтүүлэхдээ хатгуулсан цэгийг зүрхний хэмээс доош байрлуулна.

Хорыг хурдан тархаахгүйн тулд аль болох тайван байлга, босгож болохгүй, каффейнтэй цай кофе, архины төрлийн зүйл уулгаж болохгүй. Хөл гар хавдахаас өмнө зүүж байгаа гинж бөгж, цагийг тайлна, хөлдөө хатгуулсан бол гутлыг нь тайлна.

Шархыг нэмж зүсэх, сорох, мөсөөр жин тавих, усаар шавших, буруу газар нь цусыг нь боох хориотой.

Резинтэй марлин боолтоор, эсвэл ямар ч хамаагүй суналттай хувцасны өөдсөөр эхлээд хатуулсан газрыг бооно. Ингэхдээ боолтны завсраар хуруу амархан орохгүй чанга бооно.

Ихэвчлэн хөл дээр болон гаран дээр хатгуулдаг тул хоёр дахь боолтоор хурууны үзүүрээс эхлэн чангаар тойруулан боож хатгуулсан газарт хүртэл орооно. Тэгээд хөдөлгөөнгүй барихын тулд модоор чиг барина. Хатгуулсан газрыг боолтон дээр тэмдэглэнэ. Ингээд эмч хүлээх ёстой, манай нөхцөлд эмч ирэхээргүй, утасны сүлжээ барихааргүй газар байгаа бол аль болох хөдөлгөөнгүй машинд хэвтүүлээд эмнэлэг бараадна.

Тэр хооронд хатгуулсан хүн амьсгалж чадахгүй болох, хэл нь хавдах, ярьж чадахгүй болох, царай нь цонхийх, хэвлийгээр базалж огиулж, байсхийгээд ухаан алдаж байвал амь насанд аюултай. Эмч байхгүй бүр аргагүй байдалд байвал хэт их аллергитэй хүмүүст зориулсан зориулалтын шприценд савласан адреналин тарьж болно.
Нийслэл хотыг тойрсон ногоон бүсэд голдуу бамбай хоншоорт могой амьдардаг бөгөөд цочоосон нөхцөлд хороо ялгаруулж хазах, боомилж ороох зэрэг хариу үйлдэл үзүүлдэг хортой могой юм.

Хортой могой тод хар өнгөтэй эрээн алаг нь илүү тод байдаг бол хоргүй могой бүдэг саарал өнгөөрөө ялгарна. Могойд хатгуулсны дараа хатгасан газар хорсох мэт өвдөж, хавдан эхлээд цайж байснаа аажмаар хөхөрдөг. Хатгуулсан талд хамгийн ойр байх булчирхай цочих ба сайн харвал хатгуулсан газраас булчирхай хүртэл нарийхан хөхөлбөр судал гарсан байдаг.

Тэр даруйд нь арга хэмжээ авахгүй бол дотор муухайран огиудас хүрч бөөлжих ба улмаар хэл ээдрэн, ухаан самуурч, таталт өгдөг. Хатгасан могойн хорны хэмжээнээс хамааран хурц, аажим янз бүрээр илэрч болох ч голдуу хүнд байдлаар тусдаг.

Анхны тусламжаа зөв үзүүлбэл цаашдын эрсдэлээс хамгаалж чадна. Үүний тулд,

Хатгасан дор сорох юм уу өвчин намдаах эм уух, бүлээн жин тавих нь буруу. Харин гарын доорх материалаар хазуулсан газрын дээд талаар чангалуур тавих нь зөв. Чангалуурыг резинээр тавибал илүү сайн.

Сорж хэрхэвч болохгүй. Харин зориулалтын бумба, эсвэл бумбаны орон ашиглаж болохоор жижиг аяга, хундага зэргийг тавиад хөхүүлж болдог. Ингэхийн тулд савныхаа амыг доош харуулан дороос нь гал асаан хийгүй болгоод маш хурдан зүссэн хэсэг дээрээ наадаг. Сайн хөхүүлсний дараа бумбаа авч шархыг спирт, марганц, ариутгалын бусад бодисоор сайн цэвэрлээд боолт хийж, тухайн хэсгийг аль болох хөдөлгөөнгүй байлгана.

Тэгээд эмнэлэгт хүргэх нь зөв. Өвдөлт их байвал анальгин, диклоденк зэрэг өвчин намдаах төрлийн эм өгч болно. Эмч үзээд шаардлагатай гэж үзвэл алдсан цусыг нөхөх болон хорыг саармагжуулах шингэн сэлбэх эсэхийг шийднэ.

Могойтой газар явахдаа хянуур болгоомжтой байхын дээр түрийтэй гутал, урт өмд өмсөх, гишгэх газраа сайтар харах, нүцгэн гараараа өвс, цэцэг зулгаах, тасдахаас аль болох зайлсхийх нь зүйтэй.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Холбоотой мэдээ

Харь улсаас эх орондоо ирээд удаагүй Г.Отгонцэцэг ээжийн үүргээ гүйцэтгээд завгүй…

"Орхидос" киноны дүрээрээ одоо ч олныг эгдүүцүүлдэг Г.Отгонцэцэг харийн оронд хэсэг саатаж саяхн

2021-08-31

Архи, тамхинаас гарах гэж байгаа залуучуудад зориулсан үнэ төлбөргүй үйлчилгээ үнэ төлбөргүй явагдаж байна

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн

2021-08-23

ЗӨВЛӨГӨӨ: Могойд хатгуулсан хүнд хүргэх анхны тусламж

Могойд хатгуулсан үед ямар арга хэмжээ авах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна. Могойд хатгуулсан

2021-08-13

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тун хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...