Флойд ТЭРБУМТАН тамирчдын клубт нэгджээ

2017-08-29 Нийгэм 0

Ням гарагт Конор Макгрегорыг ялж, $300 саяар халаасаа зузаатгасан мэргэжлийн боксын аварга Флойд Мэйведэрийг тэрбумтан тамирчдын клубт нэгдсэн болохыг Форбс сэтгүүл мэдээлжээ.

Лас Вегаст болсон дуулиант тулаанд тэр 10 дугаар үед холимог тулааны одыг буулган авч, өөрийн ялалт/ялагдлын харьцааг 50:0 болгоод зодог тайлж байгаагаа зарласан юм.

Мэйведэр бүх спортын замналынхаа турш $700 саяыг цуглуулаад байсан гэж Форбс тооцоолжээ. Ингэснээр тэр сүүлийн тулааны дараа хөрөнгийн хэмжээгээ нэг тэрбумд хүргэж, сагсан бөмбөгийн од Майкл Жордан, гольфийн тамирчин Тайгер Вүүдс нарын араас тэрбумтан тамирчдын клубт нэгдэж байгаа гэнэ.

Зөвхөн боксын төрлийнхөө хувьд тэр хамгийн баян тамирчин болж, 49:0 ялалт/ялагдлын харьцаатай байсан хүнд жингийн аварга Роки Марчианогийн амжилтыг эвджээ.

Мэйведэр бас өнгөрсөн тулаанд өөртөө тавьсан $750,000-ын бооцооноосоо ихээхэн мөнгө олсон тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.

Майкл Жордан NBA-д тоглож байхдаа $93 саяыг олж, дараа нь Nike-тай хамтарсан спорт бараа, Charlotte Hornets багийн эзэмшил зэргээсээ тэрбумын хөрөнгөтэй болсноор 2015 онд тэрбумтан тамирчин болж байжээ.

Гольфын дэлхийн номер нэг тоглогч байсан Тайгер Вүүдс 2009 онд тэрбумтнуудын жагсаалтад орж байсан ч сүүлийн жилүүдэд түүний бизнес уналтад орж, хөрөнгө нь багасаад байгаа юм.

Эх сурвалж: Russia Today

Холбоотой мэдээ

Гавьяат тамирчин Б.Сэр-Од тав дахь олимпдоо оролцох эрхээ авчээ

Монгол Улсын Хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн дээд амжилтыг 10 удаа шинэчлэн тогтоож, хөнг

2021-03-02

Энэ сард нийт 10 тэмдэглэлт өдөр тохиож байна

Энэ сард буюу гуравдугаар сард хамгийн олон тэмдэглэлт өдрүүд тохиодог билээ. Өчигдөр Эх орончдын

2021-03-02

Хүүхдээ хогийн саванд хаясан эмэгтэйд 18 жилийн хорих ял оногдуулжээ

2020 оны аравдугаар сарын 1-ны 17:00 цагийн үед Ард кино театрын буудал дээр байрлах “Circle K” салб

2021-03-02

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...