Харь улсаас эх орондоо ирээд удаагүй Г.Отгонцэцэг ээжийн үүргээ гүйцэтгээд завгүй…

2021-08-31 Зөвлөгөө 0

“Орхидос” киноны дүрээрээ одоо ч олныг эгдүүцүүлдэг Г.Отгонцэцэг харийн оронд хэсэг саатаж саяхнаас эх орондоо саатах болсон. Нэгэн цагт дэлгэц, театрын тайзан дээр гялтганаж явсан жүжигчин бүсгүй өдгөө эх хүний үүргээ биелүүлээд тун завгүй яваа сурагтай.

Харь орны томоохон сургуульд суралцах нэрийдлээр явсан тэрбээр алсын зорилго өвөртөлж, ангийнхаа залуутай ханилах гэж байсныг тухайн үед хэн ч мэдээгүй.

Америкт очмогцоо жүжигчин Б.Одбаяртай хамтран амьдарч, дундаасаа хүүтэй болсон талаараа олонд дэлгэж байв. Гэвч удалгүй хосууд хоёр тийш болж Г.Отгонцэцэг хүүхдийнхээ хүмүүжилд гол анхаарлаа хандуулах болжээ.

Тэрбээр “Хүүгээ бусадтай нийцтэй сайн, сайхан хүн болгон хүмүүжүүлэхийг хүсэх юм. Коронавирус дэлхийд тархсанаас хойш хүү маань гэрийн хорионд эмээ ээж хоёроосоо өөр хүнтэй харьцахгүй байгаа.

Эх хүний хувьд хүүгээ олон хүүхдүүдтэй тоглуулж олон нийтийн харилцаа холбоог нь хөгжүүлж чадахгүй байгаад хүү минь зожиг, хажигч, бусдаас тусгаарлагдмал хүүхэд болчихвий гэж дэмий л шаналах юм даа” хэмээн цахим хуудастаа бичиж байсан нь үүнийг батлана.

Харин жүжигчин бүсгүй амины ганц хүүгээ Америкт бус эх оронд нь сургахаар сонгосон байна. Тэр дундаа хувийн, технологийн чиглэлийн “Цэлмэг” сургуульд өгсөн талаараа цахим хуудастаа зарлаж, ойрд харагдаагүй төрхөө харуулсан юм.

Хүүгээ сургуульд нь мордуулсан Г.Отгонцэцэг удахгүй урлагийн тогоондоо эргэн ирж тачаангуй төрхөө олон түмэнд харуулах буй за.

 

Холбоотой мэдээ

Харь улсаас эх орондоо ирээд удаагүй Г.Отгонцэцэг ээжийн үүргээ гүйцэтгээд завгүй…

"Орхидос" киноны дүрээрээ одоо ч олныг эгдүүцүүлдэг Г.Отгонцэцэг харийн оронд хэсэг саатаж саяхн

2021-08-31

Архи, тамхинаас гарах гэж байгаа залуучуудад зориулсан үнэ төлбөргүй үйлчилгээ үнэ төлбөргүй явагдаж байна

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн

2021-08-23

ЗӨВЛӨГӨӨ: Могойд хатгуулсан хүнд хүргэх анхны тусламж

Могойд хатгуулсан үед ямар арга хэмжээ авах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна. Могойд хатгуулсан

2021-08-13

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тун хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...