ДЭЛХИЙН АВАРГА Д.Сумъяагийн аваргын төлөөх барилдааны бичлэгийг хүргэж байна

2017-08-31 Нийгэм 0

Унгарын нийслэл Будапешт хотноо дэлхийн аваргын татамид учраа болгоноо илүүрхэн ялж, ДЭЛХИЙН АВАРГА болсон Д.Сумъяагийн аваргын төлөөх барилдааны бичлэгийг хүргэж байна.

Тэрбээр алтан медалийн төлөө Японы жүдоч Цүкаса Ёшидатай ширүүн өрсөлдөж, 12 минут 56 секунд үргэлжилсэн хүнд тулаанд ялалт байгуулсан билээ. Тамирчин хүний тэсвэр тэвчээр шавхагдашгүй болохыг харуулсан энэ барилдаан өнөө жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн төдийгүй тив, дэлхий, олимпийн дэвжээн дэх хамгийн шилдэг тулаануудын нэг болсон юм.

“Рио-2016” олимпийн наадмын мөнгө, Дэлхийн аваргын хүрэл медальт, дэлхийн чансааны 57 кг-ын жингийн тэргүүн бөх, Гавьяат тамирчин Д.Сумъяа Будапештийн татамид 57 кг-ын жинд А хэсгийн тэргүүлэн барилдаж, эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Европын аварга, багийн дэлхийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт, Францын жүдоч Присцилла Ньетог, дараагийн барилдаандаа Хонконгийн тамирчин Льюн По Сумыг цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарсан. Улмаар хэсгийн аваргын төлөө БНСУ-ын жүдоч Квон Юү-жёныг вазари үнэлгээгээр, хагас шигшээд Панамын жүдоч Мирьям Роперыг цаг дуусахаас 2:38 минут дутуу байхад цэвэр ялсан билээ.

 

Холбоотой мэдээ

Улаанбаатарын түгжрэлийг шийдэхийн тулд Дэлхийн банкнаас 100 сая ам.доллар зээлэв

Дэлхийн Банкны Захирлуудын зөвлөлөөс нийслэлд тогтвортой зам, тээврийн цогц тогтолцоо бий болгох, тү

2021-06-24

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Хүндэт академич боллоо

ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Тэргүүлэгчдийн 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны хурлаар Монгол

2021-06-24

Энэ сарын 3-нд 20 тонн ноолуур тээвэрлэн Улаанбаатараас хөдөлсөн машин Италид очжээ

2021 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Улаанбаатараас хөдөлсөн 20 тонн угаасан түүхий ноолуур ачсан т

2021-06-24

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль