Apple компани iPhone 13-аа есдүгээр сарын 14-нд танилцуулахаар болов

2021-09-08 Дэлхийд 0

Жил бүрийн намар шинэ гар утасаа зах зээлд танилцуулдаг Apple компани энэ жилийн арга хэмжээгээ есдүгээр сарын 14-нд зохион байгуулахаар болжээ.

“California streaming” нэртэй арга хэмжээг тус компанийн төв оффис болох Apple Park-аас шууд дамжуулахаар болсон байна.

Энэ удаа танилцуулах iPhone 13 загвар нь өндөр давтамжийн (high refresh rate) дэлгэцтэй, яригч, камер зэргийг нүүрэнд байрлуулахын тулд нэмсэн дэлгэцийн оруулга нь багассан, камерны чадвар нь сайжирсан зэрэг шинэ үзүүлэлтүүдтэй байх төсөөлөл мэргэжилтнүүдийн дунд яригдаж байгаа.

Мөн шинэ iPhone-ий дэлгэц цоожтой үедээ ч байнгын ажиллагаатай (харанхуйлахгүй) болно гэсэн таамаг яригдаж байна.

Apple компаниас гаргасан видео сурталчилгаанаас харвал AR (Augmented Reality) буюу хийсвэр дүрслэлийг бодит байдалтай холбох технологийн чиглэлээр ямар нэг ахиц дэвшил гарч болзошгүй байна.

Хэрвээ шинэ iPhone загварыг танилцуулбал түүний үйлдлийн системийн шинэ хувилбар болох iOS 15 мөн танилцуулагдах нь тодорхой юм. Үүнээс гадна шинэ Apple Watch, AirPods, 14 ба 16 инчийн дэлгэцтэй шинэ MacBook Pro зөөврийн компьютеруудыг зах зээлд шинээр танилцуулж магадгүй гэсэн таамаг яригдаж байна.

Эх сурвалж: The Verge

Холбоотой мэдээ

Спутник V вакцинд зөвшөөрөл олгох үйл явцыг ДЭМБ түр зогсоожээ

[caption id="attachment_48998" align="aligncenter" width="2560"] ST PETERSBURG, RUSSIA - OCTOBER 7,

2021-09-17

Германыг 16 жил удирдсан “Төмөр хатагтай”-н асар том орон зай

ХБНГУ-ын төрийг бүтэн 16 жил жолоодсоны эцэст канцлер Ангела Меркел энэ сард болох сонгуульд нэр

2021-09-15

Украинчууд крилл үсгийг латинаар солих уу?

Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын консулын нарийн бичгийн дарга Алексей Данилов ол

2021-09-14

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тун хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...