16.5 сая долларын мах, хүнсний дайвар бүтээгдэхүүн экспортолжээ

2021-09-08 Дэд онцлох 0

2021 оны эхний найман сарын байдлаар манай улс 10 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийсэн нь өмнөх оны мөн үеэс 2.2 сая доллар буюу 27%-аар өсжээ.

Гадаад худалдаа ашигтай гарсны дээр экспорт өмнөх оны мөн үеэс 25.6% өссөн гэсэн эерэг үзүүлэлттэй байна.

Өнгөрсөн найман сарын хугацаанд 5.6 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортод гаргасны 99.3 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлсэн болохыг Гаалийн ерөнхий газрын статистикт дурджээ.

Энэ онд мах, хүнсний дайвар бүтээгдэхүүний экспорт 2020 онтой харьцуулахад мөн өссөн үзүүлэлттэй байна.

Тухайлбал, 2020 оны эхний найман сард 309 толгой хонь, ямааны мах гаргаж байсан бол энэ жил 473 толгой болж өсжээ. Нийт 16 сая ам.долларын мах, дайвар экспортолсны 14.7 сая ам.доллар нь адууны мах байна.

Уул уурхайн бус өндөр дүнтэй зарим экспортоос дурдвал:

Мал амьтны гаралтай бүтээгдэхүүн 11.6 сая доллар
Жимс, жимсгэний ургамал, самар, жүжржийн буюу гуаны төрлийн жимсний хальс – 89.6 сая доллар
Арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл – 5.1 сая
Ноос, мал, амьтны нарийн буюу бүдүүн үс, ноос, хялгас; адууны хялгасан ээрмэл, тэдгээрийн нэхмэл даавуу – 252.2 сая
Сүлжмэл хувцас ба хувцасны сүлжмэл тоног хэрэгсэл – 18 сая
Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос – 342 сая
Агаарын хөлөг, сансрын хөлөг болон тэдгээрийн эд анги – 22.6 сая ам.доллар байна.

Экспортын барааны нийт дүнд:

эрдэс бүтээгдэхүүн 4.7 тэрбум ам.доллар буюу 84.1 хувь
ургамлын гаралтай бүтээгдэхүүн 92.7 сая ам. доллар буюу 1.6 хувь
сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс 342.4 сая ам. доллар буюу 6.1 хувь
хүнсний бэлэн бүтээгдэхүүн 45.9 сая ам.доллар буюу 0.8 хувь
нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 273.0 сая ам.доллар буюу 4.9 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 97.5 хувийг эзэлж байна.

Холбоотой мэдээ

Монголд анх 5G сүлжээг 2019 онд туршиж байжээ

Одоогоос гурван жилийн өмнө 2018 оны Пёнчаны өвлийн олимпын үеэр Солонгосын SK telecom компани д

2021-09-17

“Цонхон дээрээ хуулга наалгаад алергигаа мартлаа гэсэн хүмүүс олон байдаг”

Улаанбаатар хотын томоохон барилга, бүтээн байгуулалтуудын цонх, шилэн фасадыг “чимдэг” SafetyFilm б

2021-09-16

“Төр бизнест оролцвол эдийн засаг сэргэхгүй”

Цар тахал дэгдсэн цагаас хойш бүтэн хоёр жил өнгөрч байна. Энэ хугацаанд хөл хорионоос үүдсэн хя

2021-09-16

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тун хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...