“Удаа дараа сахилга бат, ёс суртахууны алдаа гаргасан МУГТ Э.Цэндбаатарыг ДАШТ-ий сонгон шалгаруулалт болон Монголын шигшээ багаас хасаж байна”

2021-09-09 Нийгэм 0

Монголын Боксын холбоо өчигдөр хуралдаж, МУГТ Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасах шийдвэр гаргажээ.

Энэ талаар тус холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.


“Монголын боксын холбооны удирдах зөвлөлийнхөн өчигдөр яаралтай цахимаар хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрээ гаргасан. Тодруулбал, Серби улсад зохион байгуулагдах эрэгтэй ДАШТ-д оролцох тамирчдын сорилгын удирдамж болон сорилгыг шүүх шүүгчдийн нэрсийг, шаардагдах төсвийн хамт баталсан. Дөрөвт, тамирчдын хүлээсэн ёс зүйн асуудлыг хэлэлцсэн бөгөөд МУГТ Э.Цэндбаатар нь удаа дараа сахилга бат, ёс суртахууны алдаа гаргасан тул Монголын боксын холбооны удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр ДАШТ-ий сонгон шалгаруулалт болон Монголын шигшээ багаас хассугай гэсэн шийдвэр гаргасан” гэдгийг МБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнбилэг хэллээ.


Шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Энхтөр “Бокс бол ёс суртахуун, дэг жаягийн өндөр стандарттай спорт юм. Хэдийгээр мундаг гавьяатай тамирчин ч гэлээ ийм олон удаагийн давтамжтай алдааг нь бид зүгээр өнгөрөөж чадахгүй. Ийм учраас удирдах зөвлөл уг шийдвэрийг гаргасан.

ДАШТ-ий сорилго болох гэж байхад ийм алдаатай байвал тамирчид ямар амжилт үзүүлэх юм. Тамирчин хүн гавьяа байгуулахаас гадна улс орон, нийгэмдээ зөв хүн болж төлөвших ёс зүйтэй байх шаардлагыг тавьдаг. Э.Цэндбаатарыг үлгэр дуурайлал болгодог залууст муугаар нөлөөлбөл яах вэ. Өндөр зэрэглэлтэй тамирчдад арга хэмжээ авч чадахгүй мөртлөө багачуудыг залуучуудыг загнах үндэслэл байхгүй. Гавьяат ч бай, хөдөлмөрийн баатар бай адил хариуцлага хүлээх ёстой. Цаашид улам хатуу сахилга баттай байна.

Зодооны асуудлыг нь бол бид мэдэхгүй. Гэхдээ шигшээ багийн тамирчин шөнийн 02:00 цагт архи уугаад, зодоон хийгээд явж байж болохгүй” гэлээ.

Монголын боксын холбооны бага хурал есдүгээр сарын 5-ны өдөр бүс орон нутгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдаж, гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатарыг Монголын боксын холбооны XV дахь ерөнхийлөгчөөр сонгосон. Мөн дэд ерөнхийлөгчөөр Ц.Бат-Энх, МУХБ, МУГТ Э.Бадар-Ууган, МУХБ, МУГТ, П.Сэрдамба, В.Ганзориг, М.Баянмөнх нар сонгогдсон юм.

Холбоотой мэдээ

Монголд анх 5G сүлжээг 2019 онд туршиж байжээ

Одоогоос гурван жилийн өмнө 2018 оны Пёнчаны өвлийн олимпын үеэр Солонгосын SK telecom компани д

2021-09-17

Ойн салбарын ажилчдын өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ойн салбарын ажилчдын өдрийг

2021-09-17

Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайн Ван И-тэй уулзав

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 9 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Душанбе хотноо болж буй ШХАБ-ы

2021-09-16

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тун хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...