Сүрчгийн зах зээл тасралтгүй өссөөр байна

2021-09-12 Дэд онцлох 0

Дэлхийн хэмжээнд сүрчгийн зах зээл жилд дунджаар 6.4 хувиар өсөж, 2027 он гэхэд 89.2 тэрбум ам.доллар хүрнэ гэж “ReportLinker” судалгааны байгууллага тооцоолсон байна.

Мөн Европт энэхүү зах зээл хамгийн их өсөлттэй байх төлөвтэйг онцоллоо. Тус бүс нутгийн иргэдийн зарцуулалт нэмэгдэж байгаа нь үүнд нөлөөлнө гэж тайлбарлажээ. Тансаг зэрэглэлийн сүрчгийн зах зээлд “LVMH”, “Burberry” зэрэг компаниуд тэргүүлж байна. Цар тахлын улмаас улс орнууд хязгаарлалтын дэглэм тогтоож, хилээ хаасан нь сүрчгийн зах зээлд сөргөөр нөлөөлжээ.

Харин Монгол Улсын хувьд энэ оны эхний найман сарын байдлаар 3.4 сая ам.долларын үнийн дүн бүхий үнэртэй ус импортолсныг Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээс харж болохоор байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт болж байгаа юм.

 

 

Холбоотой мэдээ

Монголд анх 5G сүлжээг 2019 онд туршиж байжээ

Одоогоос гурван жилийн өмнө 2018 оны Пёнчаны өвлийн олимпын үеэр Солонгосын SK telecom компани д

2021-09-17

“Цонхон дээрээ хуулга наалгаад алергигаа мартлаа гэсэн хүмүүс олон байдаг”

Улаанбаатар хотын томоохон барилга, бүтээн байгуулалтуудын цонх, шилэн фасадыг “чимдэг” SafetyFilm б

2021-09-16

“Төр бизнест оролцвол эдийн засаг сэргэхгүй”

Цар тахал дэгдсэн цагаас хойш бүтэн хоёр жил өнгөрч байна. Энэ хугацаанд хөл хорионоос үүдсэн хя

2021-09-16

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тун хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...