ЭМЯ: Амралтын өдөр коронавирусын шалтгаант нас баралт 29-өөр нэмэгдлээ

2021-09-13 Дэд онцлох 0

Амралтын өдрүүдэд “коронавирус”-ийн халдварын нэн хүнд хэлбэрээр 29 хүн нас барсныг Эрүүл мэндийн яам мэдээллээ. Ингэснээр COVID-19-ийн халдварын улмаас эндсэн хүний тоо 1036 хүрээд байна.

Насны хувьд дийлэнх нь 60-аас дээш насныхан, 41-60 насны долоон хүн байжээ. Хавсарсан өвчний оноштой нас барсан 45 тохиолдлыг хамтатган тооцвол “коронавирус”-ийн халдварын улмаас улсын хэмжээнд 1081 хүн эндээд байна.

Өнгөрсөн хоёр хоногт “коронавирус”-ийн халдварын тохиолдол 6011-ээр нэмэгдэж, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 255 мянга 419 болж байна. Үүнээс 50 гаруй хувь нь нийслэлд бүртгэгджээ.

Хоёр сар хагасын дотор халдварын тохиолдол 154 мянга гаруйгаар нэмэгдэж, 260 мянга дөхөөд байна.

Хот, хөдөөгүй эмнэлгийн орны хүрэлцээ муу байгаа, шинжилгээ хүртээмжтэй хийгдэхгүй байгааг олон нийт шүүмжилж байна.

Харин дархлаажуулалтын хувьд нийт хүн амын 74.4 хувь нь вакцины эхний тунд, 70.1 нь бүрэн тунд хамрагджээ. Ням гарагийн байдлаар 1708 хүн вакцины нэмэлт тун хамрагдаад байна.

Холбоотой мэдээ

Монголд анх 5G сүлжээг 2019 онд туршиж байжээ

Одоогоос гурван жилийн өмнө 2018 оны Пёнчаны өвлийн олимпын үеэр Солонгосын SK telecom компани д

2021-09-17

“Цонхон дээрээ хуулга наалгаад алергигаа мартлаа гэсэн хүмүүс олон байдаг”

Улаанбаатар хотын томоохон барилга, бүтээн байгуулалтуудын цонх, шилэн фасадыг “чимдэг” SafetyFilm б

2021-09-16

“Төр бизнест оролцвол эдийн засаг сэргэхгүй”

Цар тахал дэгдсэн цагаас хойш бүтэн хоёр жил өнгөрч байна. Энэ хугацаанд хөл хорионоос үүдсэн хя

2021-09-16

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тун хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...