NEW BOOK | 20 хүүхэдтэй ангиас гарч 200 ажилтантай компани босгосон түүх

2021-09-13 Дэд онцлох 0

Ном гэж сонин эд шүү. Цагаан цаас, хар бэхээр л ертөнцийг багтааж, дурдатгалыг шингээж чаддаг. Стресс тайлж, хаа нэг ширээ тэгшлэгч хүртэл хийчихнэ. Гол нь нэг бариад авчихсан хүн хоосон үлдэнэ гэж үгүй, мэдлэг олж авна, адаглаад анхаарлаа төвлөрүүлж сурдаг.

Хүүхэд гэлтгүй том болсон хүнийг ч номоор дахин хүмүүжүүлж болно гэж боддог. Харин манайд номын зах зээл урьд урьдынхаас ч илүү унтаа байдалтай болж байгаа нь харамсалтай. Хүмүүс уншихаасаа илүү номын тавиураа чимэх гэж л номын дэлгүүр зүглэдэг болсон нь оюуны хувьд маш том ухралтуудын нэг гэчихэд буруудахгүй.

Ямар сайндаа л соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзана “Ном жийпнээс муу зарагддагт л Монголын хямрал оршиж байгаа юм” хэмээн тэмдэглэж байж. Тиймдээ ч манайд шинээр ном гарах бүрд учиргүй том хөрөнгө оруулалт хийгдчихсэн гэж би хувьдаа боддог юм.

Ер нь дэлхийд борлуулалтаараа хайр дурлалын романтик зохиолын дараа цойлдог жанр бол “урам зориг хайрлах намтар түүхүүд” байдаг. Глобалчлагдаж байгаа өнөөгийн нөхцөлд бусдын алдаанаас суралцах, өгөөжтэй шинэлэг түүх уншингаа өөрийгөө хөглөнө гэдэг бидний уураг тархины туйлын хэрэгцээ болоод буй.

Хэт их мэдээлэл дунд, уншиж болох хэдэн зуун номоос өөрт хэрэгтэйгээ сонгоно гэдэг өвсөн дундаас зүү хайхтай адил хэцүү болсон цаг үед уншигч та бүхэнтэй 2021 оны онцлох нэгэн номыг хуваалцахыг хүслээ.

“Шийдэл үргэлж байдаг” гэх өрөмтэй талх шиг өег ном хуудсаа нээх гэж байна. Өөрийн бизнесийг гар хоосон эхлүүлж өдгөө 200 гаруй ажилтантай групп компанийн захирал болсон математикийн багш залуугийн талаар өгүүлнэ.

Бусад амжилтын талаар өгүүлэх хэдэн зуун намтар номуудтай адилхан санагдаж мэднэ. Гэхдээ гол нь бидний амьдралд буудаггүй “сансрын” яриа, хэтэрхий хүчилсэн “toxic positivity” болон бурам шиг худал үгс байхгүй түс тас хийсэн, зорилго нь тодорхой болоод бодит туршлага дээр тулгуурласан гэдгээрээ л анхаарал татаад байгаа юм.

Ер нь нэг номоос нэлээд олон салбарын сайхан, муухайг зэрэг унших боломж олон тохиохгүй шүү дээ. Түүнээс гадна нэг ч гадаадын хөрөнгө оруулалт авалгүй групп компани бий болгоно гэдэг тухайн удирдагчийн ур ухаан, арга заль л байх. Тэгэхээр түүнээс нь өөртөө хэрэгтэйгээ аваад, хэрэггүйг ч гээчихсэн байхад болж л таараа. Энэхүү ном таны мөрөөдөл хүслээ зорилго болгох цэг нь байг.

Холбоотой мэдээ

Монголд анх 5G сүлжээг 2019 онд туршиж байжээ

Одоогоос гурван жилийн өмнө 2018 оны Пёнчаны өвлийн олимпын үеэр Солонгосын SK telecom компани д

2021-09-17

“Цонхон дээрээ хуулга наалгаад алергигаа мартлаа гэсэн хүмүүс олон байдаг”

Улаанбаатар хотын томоохон барилга, бүтээн байгуулалтуудын цонх, шилэн фасадыг “чимдэг” SafetyFilm б

2021-09-16

“Төр бизнест оролцвол эдийн засаг сэргэхгүй”

Цар тахал дэгдсэн цагаас хойш бүтэн хоёр жил өнгөрч байна. Энэ хугацаанд хөл хорионоос үүдсэн хя

2021-09-16

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тун хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...