Зарим ШТС-уудад АИ-92 бензин зарахгүй байна

2021-09-13 Нийгэм 0

Шатахуун худалдан борлуулагч аж ахуй нэгжүүд долдугаар сард АИ-92 бензиний үнийг хоёр удаа нэмсэн. Үүний дараагаар шатахууны нөөц хангалттай, үнэ нэмэхгүй байхаар зохицуулалт хийсэн гэж мэдээлсэн. Гэвч өнөөдөр нийслэлийн ихэнх шатахуун түгээх станцуудад АИ-92 бензин тасалдаж, зарахгүй байгаа талаар иргэд хэлж байна. Мэдээллийн дагуу шатахуун борлуулагч компаниудтай холбогдож тодруулахад:

“Петровис”, “МТ”, “Шунхлай” зэрэг компани амралтын өдөр ачаалал нэмэгдэж, АИ-92 бензин ихэнх салбарт дууссан. “Петровис”, “Магнай трейд” компанийн тухайд өглөө борлуулж байсан ч хүмүүс бензиний үнэ өсч магадгүй гэсэн мэдээлэл авч дугаарлаж, ачаалал нэмэгдсэн. Харин “Шунхлай” компанийн зарим салбарт АИ-92 бензин зарж байна гэв. Маргаашаас борлуулалт хэвийн үргэлжилнэ. Үнэ нэмэх талаар ямар нэгэн мэдээлэл удирдлагууд хэлээгүй. Нөөц бол хангалттай байгаа гэдэг тайлбарыг өглөө.

Өнгөрсөн сард зарим төрлийн шатахууны нөөц хангалтгүй байгаа төдийгүй ОХУ-аас түр хугацаанд импортыг зогсоогоод байсан. Түүнтэй холбоотойгоор иргэдийн дунд бензиний үнэ нэмж магадгүй тухай яриа гарчээ. Ашигт малтмал газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяраас энэ талаар тодруулахад:

-Цахим сүлжээнд гарсан шатахууны үнийг нэмнэ гэсэн мэдээлэл худал. Одоогоор шатахууны нөөц хангалттай байгаа учраас ойрын хугацаанд үнэ нэмэхгүй. Тухайн сарын газрын тосны үнээс хамаарч шатахууны үнэ өсөх, буурах эсэх нь шийдэгддэг. Ямартай ч аж ахуй нэгжүүдийн зүгээс үнэ нэмэх талаар яриа гараагүй. Харин АМГТГ-аас төр, аж ахуй нэгжүүдтэй хамтарч олон улсын зах зээл дээр ханш савлагаатай байгаа энэ үед хэрхэн үнийг тогтвортой барих талаар анхаарч ажиллаж байна.

Есдүгээр сарын эхэн үеийн үнийн төлөвөөс харахад өсөлт гараагүй. Өнгөрсөн 7-10 хоногт дэлхийн зах зээл дээр түүхий эд дэх нэг баррель 60 ам.доллар болж буураад эргээд 70 гаруй ам.доллар болж өссөн. Ерөнхийдөө Covid-19 зэргээс шалтгаалж зах зээлийн ханш байнга хөдөлгөөнтэй байна.

Өмнө нь гурван удаа арга хэмжээ авч, зохицуулалт хийсэн. Эхнийх нь 2018 онд Засгийн газраас онцгой албан татварын хэмжээг тэглэсэн. Дараа нь 2020 оны тавдугаар сард 115 мянган тонн АИ-92 автобензиний үнийг 1450 төгрөгөөр жил гаруй хугацаанд тогтмол барьсан. Гурав дахь нь 2021 оны нэгдүгээр сард Засгийн газраас аж ахуй нэгжүүдтэй зөвшилцөж хүн амын вакцинжуулалтыг 60 хувьд хүртэл нь, хөл хориотой, эдийн засаг уналттай,иргэд орлогогүй, аж ахуй нэгжүүд хаалга барьсан үед үнэ нэмэхгүй байх шийдвэрт хүрсэн. Үүнээс хойш зах зээлийн ханшаа дагаад долдугаар сард нэгжүүд үнээ нэмсэн гэсэн юм. Цаашид шатахууны үнийн тогтвортой байдлыг хэрхэн хангах талаар тооцоо судалгааг хийгээд ажиллаж байна. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна. Тиймээс тухай бүрд нь мэдээлэл хийгээд явна. Ямар ажил хэрэгжүүлэх, зохицуулалт хийх талаар удахгүй тодорхой болно гэсэн юм.

Холбоотой мэдээ

Монголд анх 5G сүлжээг 2019 онд туршиж байжээ

Одоогоос гурван жилийн өмнө 2018 оны Пёнчаны өвлийн олимпын үеэр Солонгосын SK telecom компани д

2021-09-17

Ойн салбарын ажилчдын өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ойн салбарын ажилчдын өдрийг

2021-09-17

Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайн Ван И-тэй уулзав

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 9 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Душанбе хотноо болж буй ШХАБ-ы

2021-09-16

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тун хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...