Оросын хөнгөн цагааны экспорт 10 дахин нэмэгджээ

2021-09-13 Дэлхийд 0

ОХУ-ын хөнгөн цагааны экспортын хэмжээ өнгөрсөн долдугаар сард 10 дахин нэмэгдэж, 7.4 тэрбум ам.долларт хүрснийг Холбооны гаалийн албанаас мэдээлжээ. Гадагшаа тээвэрлэсэн нийт хэмжээг авч үзвэл өнгөрсөн долдугаар сард ОХУ нь гурван сая тонн хөнгөн цагаан экспортолсон байна.

ОХУ нь энэ оны эхээр хөнгөн цагааны экспортод 15 хувийн гаалийн татвар ноогдуулсан ба энэ нь тонн тутамд багадаа 254 ам.доллар аж. Түүнчлэн зэс, никель зэрэг бусад металын экспортод ч татвар ногдуулсан юм.

Энэ он гарсаар зах зээлд хөнгөн цагааны ханш 40 орчим хувиар өссөн нь бусад уул уурхайн голлох металиудаас ч давжээ. Бээжин нь нүүрснээс татгалзах санаачилгын хүрээнд Хятадын хөнгөн цагааны зах зээлд бүтцийн өөрчлөлт орсноор үнэ өссөн аж. Хятад нь хөнгөн цагааны гол импортлогч болсноор зах зээл дээр хомстол үүсгэж, үнэ өсөхөд нөлөөлжээ.

Үүний зэрэгцээ Гвинейд улс төрийн бослого гарснаар хөнгөн цагааны үнэ сүүлийн 10 жилд байгаагүйгээр нэмэгджээ.

Холбоотой мэдээ

Спутник V вакцинд зөвшөөрөл олгох үйл явцыг ДЭМБ түр зогсоожээ

[caption id="attachment_48998" align="aligncenter" width="2560"] ST PETERSBURG, RUSSIA - OCTOBER 7,

2021-09-17

Германыг 16 жил удирдсан “Төмөр хатагтай”-н асар том орон зай

ХБНГУ-ын төрийг бүтэн 16 жил жолоодсоны эцэст канцлер Ангела Меркел энэ сард болох сонгуульд нэр

2021-09-15

Украинчууд крилл үсгийг латинаар солих уу?

Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын консулын нарийн бичгийн дарга Алексей Данилов ол

2021-09-14

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тун хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...