“Цонхон дээрээ хуулга наалгаад алергигаа мартлаа гэсэн хүмүүс олон байдаг”

2021-09-16 Дэд онцлох 0

“Johnson Window Films”, “Nextfil”, “3M” зэрэг салбартаа тэргүүлэгч брэндүүдийн хальсыг Монголдоо нэвтрүүлж Улаанбаатар хотын томоохон барилга, бүтээн байгуулалтуудын цонх, шилэн фасадыг “чимдэг” SafetyFilm брэндийн үйлчилгээ нь Монголдоо анхдагч бөгөөд өдгөө 25 жилийн туршлага хуримтлуулж хүрээгээ тэлсээр байна.

Бүхий л шилэн гадаргуу дээр наагддаг уг хальс нь эдийн засгийн болоод эрүүл мэндийн талаасаа тунчиг ач холбогдолтой байдаг гэнэ. Энэ талаар хамгаалалтын хальсны мэргэжилтэн П.Болдбаатартай уулзаж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

– Танд энэ өдрийн мэнд хүргэе. Safety film брэнд үүсэж хөгжсөн түүхээс яриагаа эхэлье.

Одоогоос 25 жилийн өмнө автомашины хальс наах чиглэлээр үйл ажиллагааныхаа гарааг эхэлж одоогийн Баянзүрх дүүргийн Хөдөө аж ахуйн захын дэргэд байрлах жижиг грашд байрладаг байлаа. Эхний ээлжид машины цонхон дээр л хальс наадаг байсан.

Удалгүй барилгын цонхон дээр наах захиалга орж ирсэн нь “Ханброй пивоны оффис” хэт халалтыг бууруулах зорилгоор урчуудын эвлэлийн хорооны 2 давхарт байрлах урагшаа харсан цонх байлаа.

Харин 2000 онд Zig Zag-ийн хамт олонтой “өрх нэгтгэж” илүү эрчимтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Ийнхүү хальс наах хүрээ улам тэлж бид хамгийн том бүтээн байгуулалт болох талбайн зүүн талд орших Central Tower барилгын 3-аас дээш бүх давхрын цонхыг хэт халалтыг бууруулагч хальсаараа чимж байв.

Үүний араас Хүннү молл, Хаан банк, Голомт банк зэрэг үйлчилгээний стандартдаа анхаардаг томоохон үйлчилгээний байгууллагууд бидэнтэй хамтарч ажилласан байдаг.

Аюулгүй байдлын үүднээс ХХБанкны жижигхэн харуулын пудикний цонхонд бууруулагчтай хальсаар бүрсэн нь ерөнхийдөө өнөөдрийн үйл ажиллагааны чиглэл тавигдсан цэг гэж ойлгож болно.

– Олон улсын байгууллагуудын баримталдаг стандарт байдаг уу?

Байдаг. Жишээ нь НҮБ гэхэд байгууллага ч гэлтгүй ажилчдынхаа гэрийн цонхон дээр хүртэл хальс наалгахыг үүрэг болгодог. Ингэснээр олон улсад хальс наах стандарт тогтож томоохон байгууллага, корпорациуд бүгд цонхоо хамгаалдаг бичигдээгүй хууль бий болсон. Монгол улсын хувьд арай хожуу эхэлсэн ч гэлээ уг стандартыг мөрдөж Азийн хөгжлийн банк, элчингүүд гээд бүхий л томоохон байгууллагууд хальс наалгаж байсан нь манай брэндийн түүхэн замналыг тодорхойлно.

Тухайн үед барилгын цонхон дээр хальс наадаг өөр компаниуд байсан уу? Танайх анхдагч байсан гэж ойлгож болох уу?

Тухайн үед ийм төрлийн хальс наадаг байгууллага огт байгаагүй гэхээр манайх анхдагч байсан гэж ойлгож болох юм. Харин машины хальсны хувьд Да Хүрээ дээр л хэсэг улсууд наадаг байсан санагдаж байна. Ер нь хальсны бизнес Монголд орж ирээд нэг их удаагүй байсан цаг үе шүү дээ.

Тиймдээ ч эхний үйлчлүүлэгчид маань дандаа л томоохон байгууллага, банк, үйлчилгээний газруудын машин байлаа. Жишээ нь MCS, Эрэл, ХОТШ банк гэх мэт.

– Хальс наалгах нь аюулгүй байдлын үүднээс ач холбогдолтой гэж ойлгогдож байна. Зөв үү?

Ер нь хальс нь хүмүүсийн “аюулгүй байдлыг хангах” гол үүрэгтэй. Хувийн орон зайг бүрдүүлэх, хэт халалтаас сэргийлж эрүүл мэндийг хамгаалах, эд хогшил гандаж өнгө алдахаас сэргийлэх ба кондешний зардлыг бууруулж эдийн засаг талаас нь ч мөн хамгаална.

Түүнээс гадна хулгайч шилийг хагалж орж ирлээ гэж бодоход амархан хагарахгүй байх, дэлбэрэлт ч юмуу гадны хүчин зүйл болох үед шилний хэлтэрхийнүүд ийш тийшээ бутарч үсрэхгүй байх гэх мэт олон талаараа ач холбогдолтой.

Шил буюу цонх нь өрөө нь дотор байгаа хамгийн аюултай зэвсгүүдийн нэгд тооцогддог. Хальс наалгах нь уг эрсдэлээс хамгаалах хамгийн зөв шийдэл болж чадна. Заавал бутарч унадаггүй юмаа гэхэд хувийн орон зай бүрдүүлэх тал дээр ч маш хэрэгтэй эд.

Харин хувийн оронзайг бүрдүүлж, нууцлал хамгаалах тал дээр шилэн хананд зориулсан хальс бий. Хурал цуглаан хийх үед, байгууллагын дотоод үйл ажиллагааг зохицуулах талаасаа илүү ач холбогдолтой байдаг. Уг хальс нь хамгаалалтын хальсыг бодоход арай нимгэн бөгөөд матт бүтэцтэй байдгаараа онцлог. Жишээ нь банкнууд бол нууцлалын үүднээс дотоод интерьертээ буюу шилэн ханан дээрээ тусгаарлагч хальсыг наалгах нь элбэг байдаг.

Харин гадагш харсан цонхон дээрээ нарны туяаг бууруулах зорилгоор хэт халалтын эсрэг хальсыг наалгадаг. Энэ нь өнгө үзэмжийн хувьд ч тэр, тоосжилтын хувьд ч тэр маш чухал нөлөөтэй байдаг учраас үйлчилгээний байгууллагууд ихээхэн холбогддог.

 – Сүүлийн үед байшин барилгууд маш том цонхтой болсон шүү дээ. Тэгэхээр байгууллага гэлтгүй хувь хүмүүст ч гэсэн хэрэгтэй юм шиг санагдлаа.

Тэгэлгүй яахав. Энэ тал дээр миний түрүүний дурдсан хэт халалтын асуудал орж ирдэг. Хүмүүс гэр орондоо тухтай байхад нарны хурц туяа маш их садаа болдгоос гадна тавилга хуучрах, тоосжилт үүсэх зэрэг тухгүй байдлыг үүсгэдэг. Үүнээс болж харшил хөдлөн, хэт бүгчим байдлаас нь үүдэж унтаж чадахгүй байх, гэр доторх тавилгууд гандаж өнгөө алдах зэрэг асуудал үүсдэг шүү дээ. Түүнчлэн харалдаа байрлах цонхноос гэр доторх бүх юм харагддаг нь жаахан хүүхэдтэй айлд маш том эрсдэл болж байдаг. Тэр талыгаа бодолцож хувь хүмүүс захиалга өгөх нь их болсон.

– Үйлчлүүлэгчид наалгасныхаа дараа ямархуу сэтгэгдэлтэй байдаг вэ?

Манайд хамгийн сүүлд үйлчлүүлсэн хүн гурван охин хүүхэдтэй ээж байсан. Шалнаасаа тааз хүртлээ цонхтой дээр нь нэг давхарт байрладаг тул хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд санаа зовохын зэрэгцээ халуун бүгчим байдалд түүртэлгүйгээр хөшгөө нээлттэй байлгах хүсэлтэй байсан юм. Тиймдээ ч манай хальсыг наалгаад маш сэтгэгдэл өндөр үлдсэн.

Гадаа алхаж буй хүмүүст гэр доторх зүйлс харагдахгүй боловч дотроосоо маш тунгалаг цэлгэр харагддаг бөгөөд нарны туяаг хэт халалтгүйгээр гэр дотор тусгадаг. Мөн нарийн тоосжилт үгүй болдог учир аллергитай хүмүүс өвчнөө мартсан талаараа хэлэхэд сэтгэлд их өег байдаг юм.

– Хальс дотроо хэдэн янз байдаг вэ? Чанаргүй хальс наалгасан тохиолдолд ямар асуудал үүсдэг бол?

Манайд худалдаалагдаж байгаа ерөнхий гурван төрлийн хальс бий.

1. Хэт халалтыг бууруулах зориулттай фасадны хальс
2. Шилэн ханан дээр наах зориулттай тасалгааны тусгаарлагч хальс. Нэвт харагдах байдлыг арилгаж хувийн орон зай ажил хийх тохь тухыг бүрдүүлэгч, интерер экстрерийн шийдлийг бий болгогч матт хальс байдаг.
3. Хулгайчаас сэргийлэх аюулгүй байдлыг бүрдүүлдэг 4- 12 мил зузаантай .

Зориулалтын бус фасадны хальс наалгасан байгууллагууд байдаг. Хямдыг нь бодоод ч юмуу, мэдэхгүйгээсээ болж зориулалтын бус хальс наалгасан газрууд эдийн засгийн хувьд маш том хохирол хүлээдэг.

Байшингийн цонхонд зориулалтын бус хальс наах тохиолдлууд байдаг. Нэгэнт чанаргүй, зориулалтын бус материал сонгосон тохиолдолд богино хугацаанд гандаж өнгө алдана, бүр хайлж шатна, цавуу нь хатаад ховхорч унан барилгын өнгө үзэмжид маш их сөрөг нөлөө үзүүлдэг. Нэрийг дурдаад дэмий байх барилгын өнгө үзэмж нь асуудалтай барилгууд байна

– Хальс наахад ажилтны ур чадвар чухал байдаг болов уу. Танайх хүний нөөцөө сургаж авдаг уу?

Бид ажилчдаа өөрсдөө сургаж авдаг. Хальс наах тусгай сургалтын анги гэж байхгүй учраас ажилчдаа сургаж авахаас өөр аргагүй.

Хүмүүс хальс наахыг их хялбар гэж боддог. Уг нь гарын үзүүрээрээ хийчихдэг тийм ч хялбар ажил биш шүү дээ. Харахад амархан санагдсан гээд өөрсдөө бие дааж хийгээд багагүй материал үрсэн тохиолдол гардаг. Тэгэхээр мэргэжлийн хүмүүсээр хийлгэх нь маш чухал.

– Та уншигчдад хандаж юу гэж зөвлөх вэ?

1. Танай гэр орон, албан тасалгаа, ажлын байр бүгчим халуун болоод тав тухгүй санагддаг
2. Эсрэг талын байшингийн хүн тань танай гэр болон оффисийн дотоод орчинг шууд ажиглах боломжтой
3.Таны хувийн орон зай бүрэн хангагдаж чадахгүй, өрөө хоорондын тусгаарлалт хийх шаардлагатай байгаа бол хамгаалалтын хальс наалгах цаг нь болсон гэсэн үг юм.

Харин хальсаа сонгохдоо яг өөрийн хэрэгцээнд тохирох зөв төрлийн хальсыг сонгож туршлагатай хүнээр наалгах нь чухал гэдгийг ойлгосон байх аа. Бидний хувьд хальсаа хамгийн өртөг багатай үнээр наахыг зорьдог бөгөөд хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхэн уртын хугацааны тав тух, эдийн засгийн хэмнэлтээ бодолцон гэр бүлдээ болон албан тасалгаандаа зөв хөрөнгө оруулалт хийхээс бүү эмээгээрэй.

– Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

Та бүхэнд мөн баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Зэсийн үнэ 10 мянган доллар давав

Дэлхийн хэмжээнд эрчим хүчний хямрал хүндэрч, нийлүүлэлт огцом буурсан нь зэсийн үнэ өсөхөд голл

2021-10-19

БНАСАУ Японы тэнгис рүү пуужин харвалаа

БНАСАУ өнөөдөр (2021.10.19) Японы эргийн ойролцоох тэнгист үл мэдэгдэх пуужин харвасан талаар Яп

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...