Ойн салбарын ажилчдын өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

2021-09-17 Нийгэм 0

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ойн салбарын ажилчдын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Мэндчилгээнд, “Эх орныхоо ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, ой дагасан ан амьтдын амьдрах орчныг бүрдүүлэх үйлсэд мэдлэг, хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ зориулж буй үе үеийн ойчиддоо “Ой модны салбарын ажилчдын өдрийн мэнд дэвшүүлье”.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 103 дугаар тогтоолоор “Ой модны салбарын ажилчдын өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн ням гаригт тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон. Энэ нь 97 жилийн түүхтэй ойн салбарынхны хөдөлмөр зүтгэлийг үнэлэн, ач холбогдол өгч онцолж байгаагийн илэрхийлэл гэж хэлж болно.

НҮБ-аас гаргасан мэдээгээр дэлхийн 1,6 тэрбум хүн ой модыг түшиглэн амь амьжиргаагаа залгуулдаг гэсэн тооцоо байдаг бөгөөд хуурай газрын бүх амьтан, ургамлын 80 хувийн амьдрах орчныг ой мод бүрдүүлж байдаг. Цаашлаад ой, модыг дагаж ус, ус дагаж амьдрал гэж зүйрлэх нь ч бий.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийг тодорхойлсон “Алсын хараа-2050”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Төрөөс ойн талаар баримтлах бодлого” зэрэг бодлогын баримт бичгүүдэд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2025 онд нийт нутаг дэвсгэрийн 8.6 хувь, 2030 онд 9.0 хувьд тус тус хүргэх зорилт дэвшүүлж, Засгийн газрын 2020-2024 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт, мод тарьж ногоон хөгжилд хувь нэмэр оруулсан иргэд, аж ахуйн нэгжид мөнгөн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн түүнчлэн 2013 оноос хойш өөрчлөгдөөгүй, “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний 1 га талбайн зардлын норматив”-ыг энэ онд шинэчилсэн зэрэг ахиц гарч ажиллаж байгааг хэлэхэд таатай байна.

Манай улсын хэмжээнд 18,6 сая га ойн сантай. Нийт газар нутгийн 8 хүрэхгүй хувийг ой бүхий талбай эзэлдэг. Энэхүү ойн нөөцийг нэмэгдүүлэх, хамгаалах, Ой модны салбарт дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлж, тулгамдаж буй олон асуудлыг хамтдаа шийдвэрлэхэд салбарын эрдэмтэн судлаачид, ойжуулагч, ажилтан албан хаагчид, иргэн бүрийн оролцоо чухал юм. Бид өрх бүр мод тарьж, тарьсан мод бүрээ ургуулах аяныг амжилттай хэрэгжүүлж, цөлжилтийг бууруулах ажлыг эрчимжүүлж байна.

Ойг тогтвортой ашиглаж нөхөн сэргээснээр биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын зэрэгцээ ажлын байр нэмэгдэж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой.

Ингээд байгаль, экологи, ард иргэдийн амьдралын үндэс болсон ойн салбарын хамт олондоо тэмдэглэлт өдрийн халуун мэндийг хүргэж хариуцан ургуулж буй мод бүр нь ой болон тэлж, ан амьтадын амьдралын таатай орчныг бүрдүүлэн ургуулсан, бүтээсэн бүрээрээ бахархах өндөр амжилт, эрүүл энхийг хүсье.” гэжээ.

Холбоотой мэдээ

Эрээний боомт хаагдаж, эдийн засаг элгээрээ хэвтлээ

Улсын хэмжээнд байнгын ажиллагаатай нийт 24 боомт байдгаас өнөөдрийн байдлаар 15 нь л ажиллаж байгаа

2021-10-19

Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд за

2021-10-19

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...