Спутник V вакцинд зөвшөөрөл олгох үйл явцыг ДЭМБ түр зогсоожээ

2021-09-17 Дэлхийд 0

ST PETERSBURG, RUSSIA – OCTOBER 7, 2020: A medical worker prepares the Gam-COVID-Vak vaccine for vaccination of medical staff at Hospital No 68. Alexander Demianchuk/TASS (Photo by Alexander DemianchukTASS via Getty Images)

ОХУ-д бүтээсэн коронавирусийн эсрэг Спутник V вакцинд зөвшөөрөл олгох үйл явц түр зогсоод байгаа тухай Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) албаны хүн Лхагва гарагт мэдээлжээ.

ДЭМБ-ын Америк тивийн салбар болох Пан Америкийн Эрүүл Мэндийн Байгууллагын дэд захирал Харбас Барбоса видео хэвлэлийн хурлын үеэр Спутник вакцины ОХУ дахь нэг үйлдвэрээс хэд хэдэн зөрчил илэрсэн тул засаж залруулах зөвлөмж өгөөд хүлээж байгааг хэлсэн байна.

“Үйлдвэр бидний өгсөн зөвлөмжийн дагуу шаардлагатай өөрчлөлтүүдийг хийсний дараа шалгалтыг дахин шинээр явуулна. ДЭМБ одоо тус үйлдвэрээс хариу хүлээж байна” гэж Барбоса ярьжээ.

Энэ оны зургаадугаар сард ДЭМБ-аас гаргасан тайланд Уфа хотын Фармастандарт компанийн үйлдвэрээс хэд хэдэн алдаа дутагдал илрүүлсэн тухай мэдээлж байв.

ОХУ нь энэ оны хоёрдугаар сард Спутник V вакциныг шуурхай горимд хэрэглэх зөвшөөрлийн хүсэлтийг ДЭМБ, Европын Эмийн Агентлаг хоёрт зэрэг гаргаж байжээ.

Тухайн үед Их Британийн анагаах ухааны The Lancet сэтгүүлд Спутник V вакцин коронавирусийн халдвараас 91.6 хувийн үр дүнтэй хамгаалдаг тухай судалгааны дүгнэлт нийтлэгдэж байсан юм.

Хэдийгээр ДЭМБ уг вакцинд зөвшөөрөл олгоогүй байгаа ч дэлхийн хэд хэдэн улс орон хүн амынхаа дархлаажуулалтад ашиглаж байна.

Пан Америкийн Эрүүл Мэндийн Байгууллагын дэд захирал Харбас Барбосагийн хэвлэлийн хурлын үеэр өгсөн хариултыг дараах видео бичлэгээс сонсох боломжтой.

Эх сурвалж: Moscow Times

Холбоотой мэдээ

БНАСАУ Японы тэнгис рүү пуужин харвалаа

БНАСАУ өнөөдөр (2021.10.19) Японы эргийн ойролцоох тэнгист үл мэдэгдэх пуужин харвасан талаар Яп

2021-10-19

АНУ-ын боомтуудад бөөгнөрөл үүсч ачааллаа дийлэхгүй байна

АНУ-д хөл хөдөлгөөн ихтэй боомтуудад бөөгнөрөл үүсч байгаа тул жижиглэнгийн худалдаачид хилийн чанад

2021-10-18

Чили 2035 оноос утаа ялгаруулдаг машины худалдааг хориглоно

Чили улсын засгийн газар 2035 оноос дотоод шаталтат автомашины борлуулалтыг хориглохоор болсноо Баас

2021-10-17

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...