Монголд анх 5G сүлжээг 2019 онд туршиж байжээ

2021-09-17 Дэд онцлох 0

Одоогоос гурван жилийн өмнө 2018 оны Пёнчаны өвлийн олимпын үеэр Солонгосын SK telecom компани дэлхийд анх 5G сүлжээг туршиж, дараа жил нь хэрэглээнд нэвтрүүлж байв. Харин 2019 онд манай улсад зохиогдсон ICT expo-ийн үеэр дотоодын харилцаа холбоо, мэдээллийн технологийн Юнител групп Монголд анх удаа 5G сүлжээний туршилтыг хийж байжээ. 5G сүлжээний хувьд 4G сүлжээнээс даруй 66 дахин хурдан бөгөөд одоогоор БНХАУ, АНУ тэргүүтэй дэлхийн 12 улсад 5G сүлжээг томоохон хотууддаа нэвтрүүлээд байна.

Харин өнөөдрөөс эхлэн 3 өдөр зохиогдох Digital nation-21 үзэсгэлэнгийн үеэр дахин 5G сүлжээний туршилт хийхээр хөтөлбөрт туссан нь технологийн хорхойтнуудын анхаарлыг татаад байна. Одоогоор ямар байгууллага, компани энэхүү туршилтыг хийх нь тодорхойгүй байна. Хэрэглэгчдийн хувьд үүрэн операторууд, тэр дундаа Юнител группийг хийх болов уу гэсэн хүлээлттэй байна. Учир нь тус компани нь анхлан 4G сүлжээг орон даяар нэвтрүүлж байсан туршлагатай юм.

Холбоотой мэдээ

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Зэсийн үнэ 10 мянган доллар давав

Дэлхийн хэмжээнд эрчим хүчний хямрал хүндэрч, нийлүүлэлт огцом буурсан нь зэсийн үнэ өсөхөд голл

2021-10-19

БНАСАУ Японы тэнгис рүү пуужин харвалаа

БНАСАУ өнөөдөр (2021.10.19) Японы эргийн ойролцоох тэнгист үл мэдэгдэх пуужин харвасан талаар Яп

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...