Ц.Сандуйн ажлаа өгөх хүсэлтийг НИТХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ

2017-09-05 Нийгэм 0

Ц.Сандуй НИТХ-ын дарга болон Нийслэлийн МАН-ын хороон даргын ажлаасаа огцрох өргөдлөө МАН-ын Удирдах зөвлөлд гаргаад байгаа.

Түүний хүсэлтийг НИТХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд чуулганы товыг тэргүүлэгчдийн хурлаар тогтоох юм байна.

Тэргүүлэгчдийн хурлыг хурлын дарга өөрөө буюу Ц.Сандуй зарлах ёстой ч одоогоор хурлын тов гараагүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Түүнчлэн тэргүүлэгчдийн хурлыг олонхийн саналаар зарладаг аж.

Хэрвээ энэ байдлаар хурал зарлагдахгүй бол НИТХ-ын ээлжит хурлаар Ц.Сандуйн ажлаа өгөх асуудлыг хэлэлцэх юм байна.

НИТХ-ын ээлжит хурал сар бүрийн сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагт хуралддаг бөгөөд энэ удаагийн хурал есдүгээр сарын 28-нд болох юм.
Сануулахад, Ц.Сандуйг өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өргөдөл гаргахаас өмнө НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулах бичгийг өргөн бариад байсан.

НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн болон АН-ын төлөөлөгчид энэхүү шаардлагыг дэмжиж буйгаа илэрхийлээд байгаа билээ.

Тэд Ц.Сандуйг төрийн албан тушаалыг 60 тэрбумаар наймаалцсан гэх асуудлаар буруутгаад байгаа.

Харин Нийслэлийн Прокурорын газраас Ц.Сандуй нарт холбогдох 60 тэрбумын хэргийг хаасан талаар мэдээлээд байгаа юм.

Холбоотой мэдээ

Эрээний боомт хаагдаж, эдийн засаг элгээрээ хэвтлээ

Улсын хэмжээнд байнгын ажиллагаатай нийт 24 боомт байдгаас өнөөдрийн байдлаар 15 нь л ажиллаж байгаа

2021-10-19

Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд за

2021-10-19

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...