Хятадын арми Солонгосын хойгийн усанд пуужин устгах сургуулилалт хийжээ

2017-09-06 Нийгэм 0

Өчигдөр буюу Мягмар гарагийн өглөө Хятадын Ардын Чөлөөлөх Арми тус улсыг Солонгосын хойгоос тусгаарлаж байдаг Бохайн буланд пуужин амдаж устгах сургуулилалт хийжээ.

Уг сургуулилалт нь Хойд Солонгосын тал устөрөгчийн бөмбөг туршсанаас ердөө хоёр хоногийн дараа болж байгаа юм. Бохайн булангийн уснаас Хятадыг чиглэн ирсэн туршилтын пуужинг Хятадын пуужин эсэргүүцэх анги эхний оролдлогоор устгаж чадсан тухай армийн эх сурвалж мэдээлжээ.

Өнгөрсөн долдугаар сараас хойш тус улс гурав дахь удаагаа Солонгосын хойгийн ойролцоох усанд цэргийн сургуулилалт гүйцэтгэж байгаа нь энэ юм.

Эхний удаа ХАЧА-ийн 90 жилийн ойд зориулж тэнгисийн цэргийн сургуулилалт энд явуулсан. Хойд Солонгосын хоёр дахь баллистик пуужин туршсан өдрөөс хойш дөрөв хоногийн дараа дараагийн сургуулилалт болсон юм.

Хятадын армийн энэ үйлдэл нь Хойд Солонгосын цөмийн туршилтын хариуд Пёньянд үзүүлж буй анхааруулга дохио гэж ажиглагчид үзэж байна. Бас Өмнөд Солонгосыг зэвсэглэх арга хэмжээ авч байгаа Дональд Трампад өгөх сануулга ч гэж үзэж байгаа юм.

Цаашдаа бүс нутгийн байдал хурцдаж байгаатай холбоотойгоор Бохайн булангийн ус Хятадын армийн бэлтгэл сургуулилалтын чухал суурь дэвсгэр болохоор байгаа гэнэ.

Эх сурвалж: South China Morning Post

Холбоотой мэдээ

Д.Дагвадорж циркийн амьтадыг буудан хөнөөсөн үү?

Цирк үзсэн хүүхдүүд заавал тойрдог байв. Учир юу гэвээс циркийн амьтад юу идэж байгааг, яаж амьдрах

2021-10-24

50.000, 100.000-ын дэвсгэрт инфляци, мөнгөний ханшид нөлөөлөхгүй

Монголбанкнаас 50 000-ын дэвсгэрт гаргах талаар судалгаа хийж буй талаар бид мэдээлж байсан. Том дэв

2021-10-22

Хэнтий аймагт эхнэр, хүүхдээ гэртэй нь шатаахыг завджээ

Эхнэр, хүүхдээ унтаж байх хойгуур санаатайгаар гал тавьж, амь насыг нь хохироохыг завдсан хэрэг Хэнт

2021-10-22

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...