Хятад, Тайванийн харилцаа 25 жилийн дараа дахин хурцдав

2021-10-07 Дэд онцлох 0

Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү өнгөрсөн Баасан гаригаас хойш дөрвөн өдрийн турш Хятадын 148 тийрэлтэт онгоц дайран өнгөрсөн талаар Тайванийн Батлан хамгаалахын сайд Чиу Куо Чен мэдэгдсэн. Өнгөрсөн Баасан гариг буюу аравдугаар сарын 1-ний өдөр Хятадын улс тунхагласны баярын өдөр байв.

Тайвань өөрийгөө тусгаар тогтносон улс, Хятад улс Тайванийг салан тусгаарласан муж гэж үздэг нь тэдний хооронд зөрчил үүсэх гол шалтгаан болдог. Гэвч талуудын харилцаа 1996 онд үүсч байсан хурцадмал байдлаас хойш энэ хэмжээнд хүртэл дордоогүй билээ.

Тодруулбал, тухайн үед Хятад улс Тайванийн ерөнхийлөгчийн сонгуулийг пуужингийн туршилтаар тасалдуулахыг оролдож, АНУ-аас талуудыг эвлэрүүлэх зорилгоор нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг илгээж байв. Ийнхүү талуудын хоорондох албан бус шугам руу Хятадын тийрэлтэт онгоц нэвтэрсэн явдлыг “халдлага” гэж үзэж байгаагаа Тайванийн тал мэдэгдсэн юм.

Пуужин, байлдааны хөлөг онгоц бүтээхэд зориулж хэдэн тэрбум ам.доллар зарцуулах батлан ​​хамгаалах зардлын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Чиу Хятад улс 2025 он гэхэд арал руу довтлох бүх талын чадвартай болсон байхыг онцлов. Гэвч энэ талаар дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй аж.

Коммунистууд 1949 онд засгийн эрхийг булаан авснаар Тайвань эх газрыг орхин явж байв. Тэр цаг мөчөөс хойш Тайванийн засгийн газрыг тусгаар тогтнолоо албан ёсоор зарлах вий гэдгээс Хятад улс цаг ямагт болгоомжилж ирсэн. Тиймээс Тайванийн Баруун дахь хэд хэдэн холбоотон Хятад улс цэргийн хүчээ ил тод харуулсан явдалд санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм.

Гэсэн хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хэлснээр Хятад улсын дарга Ши Жиньпин “Тайванийн гэрээ”-г дагаж мөрдөхийг зөвшөөрсөн байна. Вашингтоны хувьд Бээжингийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч ирсэн ч Тайваньтай байгуулсан “Тайванийн гэрээ”-нээс хэзээ ч ухарч байгаагүй. Уг гэрээнд АНУ Тайваньд өөрийгөө хамгаалахад нь туслах ёстой гэж заасан байдаг тул Тайваньд зэвсэг нийлүүлж иржээ.

Бээжин Тайванийг хүчээр эргүүлэн авах алхам хийх гэж байгаа эсэх дээр шинжээчдийн дунд нэлээд маргаан өрнөдөг. Хятадын төрийн өндөр албан тушаалтан, эсвэл намын ахмад гишүүн үүнийг сануулах болгонд Хятад, Тайвань нэгдэх нь цаг хугацааны асуудал мэт сэтгэгдлийг хүмүүст төрүүлдэг байна. Мөн Хятад цэрэг дайны сэдэвтэй кино тогтмол гаргадаг нь олон нийтийн сэтгэл зүйг байлдаанд дасгах зорилготой гэх болгоомжлол төрүүлдэг аж.

АНУ-ын хувьд Хятадыг Тайванийн ойролцоох цэргийн ажиллагаагаа зогсоохыг Ням гаригт шаардсан юм. Тодруулбал, АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс “Тайванийн орчимд тогтворгүй байдал үүсгэж, бүс нутгийн тайван байдлыг алдагдуулж буй Хятадын өдөөн хатгасан цэргийн ажиллагаанд АНУ сэтгэл түгшиж байна” гэжээ.

Харин Байден Мичиган муж улс дахь айлчлалаасаа эргэн ирснийхээ дараа Тайвань, Хятадын харилцаа хурцдаж байгаатай холбогдуулан Цагаан ордонд хэвлэлийн бага хурал зарласан юм. Тэрбээр “Би Шитэй Тайванийн асуудлаар ярилцсан. Тэр Тайванийн хэлэлцээрийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн” гэжээ. Эх газрын Хятад болон Тайванийн арлын олон иргэн Байдены хэлсэн үгэнд итгэхийг хүсч байгаа билээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Холбоотой мэдээ

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Зэсийн үнэ 10 мянган доллар давав

Дэлхийн хэмжээнд эрчим хүчний хямрал хүндэрч, нийлүүлэлт огцом буурсан нь зэсийн үнэ өсөхөд голл

2021-10-19

БНАСАУ Японы тэнгис рүү пуужин харвалаа

БНАСАУ өнөөдөр (2021.10.19) Японы эргийн ойролцоох тэнгист үл мэдэгдэх пуужин харвасан талаар Яп

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...